Ням  Дав  Мяг  Лха  Пүр  Баа  Бям
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 Амралтын өдөр Б Балжиннямтай өдөр
 Ажлын өдөр Д Дашнямтай өдөр
 Билгийн тооллын өдөр Т Тэрсүүд өдөр
Х Модон хохимой өдөр

2018.4.27, Баасан гараг / Билгийн тооллын: 12

Хаврын адаг Улаан луу сар
Зургаан цагаан мэнгэтэй Шарагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2018.4.27, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.43-19.58
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.