
Дэлхийн хэмжээний сэтгүүлүүд уншигчдынхаа дунд гэрэл зургийн уралдаан зарлах нь элбэг байдаг.
Тэгвэл сар бүр хэвлэгдэн гардаг Smithsonian сэтгүүлийн 11 дэх удаагийн гэрэл зургийн уралдаан ялагчдаа тодруулах хугацаа болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ.
Уг уралдаанд 132 орноос 50 мянга гаруй гэрэл зураг ирсэн бөгөөд сэтгүүлийн редакциас эцсийн шатанд 60 зургийг шалгаруулсан байна.
Ингэхдээ байгаль, аялал, хүмүүс, америк гээд зургаан хэсэгт хуваан шилдгүүдээ шалгаруулах юм. Мөн шилдгийн шилдэг, уншигчдын таашаалд нийцсэн зургуудыг ч шалгаруулах аж.
Гэрэл зургаас бид амьдралын бүхий л өнгийг мэдрэх боломжтой байдаг. Тэгвэл Smithsonian сэтгүүл 11 дэх удаагийн уралдаандаа ямар зургуудыг онцолсон болохыг сонирхуулж байна.
Гайхалтай зургуудаар амралтын өдрөө эрч хүч нэмээрэй.



