Зам хаана
Олимпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд Элчингийн гудамжны уулзварыг энэ сарын 23-24-нд шилжих шөнө хаахаар болжээ.

Мөн Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг энэ сарын 24-25-нд шилжих шөнө,  дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг 25-26-нд шилжих шөнө  хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болсон байна. Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх нэг км авто зам юм. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" гүйцэтгэж байгаа юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.