Жэки Чаны хүү зургаан сарын хоригдох ял сонслоо
Алдарт жүжигчин Жэки Чаны хүү өнгөрсөн наймдугаар  сард Тайваны кино од найзынхаа хамтаар хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдсан билээ. Ингээд цагдаа нар Жэйси Чан болон түүний найз Кай Ко нарын цусанд шинжилгээ хийхэд хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.Түүнчлэн Жэйси Чаны Бээжин дахь гэрээс нь 99.2 грамм марихуан илрүүлсэн юм.

Ингээд олны анхаарлыг татаж эхэлсэн алдарт жүжигчний хүүгийн холбогдсон энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл  өнгөрсөн баасан гаригт  Жэки Чаны хүү Жэйси Чаны хар тамхины хэргийг Бээжин хотын Дунчэн дүүргийн шүүх хэлэлцжээ. 32 настай  Жэйси Чаныг шүүхээс гэм буруутай гэж үзсэн учир зургаан сараар хорьж, 2000 юаниар торгох шийдвэр гаргасан байна.

Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-11 03:45:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!