“ICT EXPO-2014”-д хүрэлцэн ирж мобикомын хөтөлбөрийг сонирхоорой
2014 оны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, онцгой урамшуулал,  мэдээллийн технологийн дэвшилтэй танилцаарай
 

Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарт манлайлагч Мобиком Корпораци ICT EXPO 2014 үзэсгэлэнг дэмжин оролцож хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн технологийн дэвшилт бүхий шинэ гар утас, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцгой урамшууллаа танилцуулж байна. Энэ удаагийн ICT EXPO нь 5 сарын 22-ноос 5 сарын 26-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.
 
ICT EXPO үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнээр та Мобиком Корпорациас 2014 оны турш хэрэглэгчиддээ өргөн барих шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ,  мэдээллийн технологийн боломж, давуу талуудтай танилцаад зогсохгүй   өөрт хэрэгтэй, чухал шаардлагатай үйлчилгээнүүдийг дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авах боломжтой юм. Үүнд:
  • Урьдчилсан болон Дараа төлбөрт үйлчилгээ шинэ нөхцөл
    • Олон улсын роумингийн үйлчилгээний шинэ тариф
    • Хэрэглэгч өөрийн сарын дундаж хэрэглээг тооцож тохирох үйлчилгээг авах
  • 2222 лавлах үйлчилгээг хэрхэн ашиглах
  • Өөрийн хэрэгцээнд тохирох интернэт үйлчилгээг сонгох
  • Mobi-Xpress цахим мөнгөний үйлчилгээтэй танилцах
  • Гар утас, таблет, бусад төхөөрөмжүүдээс сонголтоо хийх
  • Бөмбөг, Улаан фанат, Дээжис, Старс, UB construction аппликейшний танилцуулга
  • Мөн Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Мобикомоос зохион байгуулж буй Цэнэглэ тогло хож аяны тухай мэдээлэл аваарай.
EXPO-ийн өдрүүдээр Мобикомын үзэсгэлэнгийн танхимаар зочилсон бүх хэрэглэгчид Booster аппликейшныг ашиглан гар утас, хөл бөмбөгийн жэрси, цэнэглэгч карт гээд 8 төрлийн бэлэг авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал хэрэглэгч та Мобикомын үйлчилгээний 7 хэсгүүдэд очиж бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж Sticker-үүдийг цуглуулсаны дараа Booster эргүүлж дээрхи шагналдуудаас гадна өөр олон бэлгүүдийг авах боломжтой.
 
Өдөрлөгийн үеэр Мобикомын үзэсгэлэнгийн танхимд байршуулсан гар утсаар үүрэн холбооны сүлжээнд төдийгүй олон улсын яриаг үнэ төлбөргүй хийж, шинэ туршилт хийх боломжийг бүрдүүлжээ.
 
Түүнчлэн ICT-EXPO-2014 үеэр Мобиком корпорацийн зүгээс хүрэлцэн ирсэн зочдын дунд сугалаат урамшуулал зохион байгуулж, хэрэглэгчиддээ Samsung брэндийн Tab өгөхөөр бэлдээд байна. Эрхэм таныг дэвшилтэт технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга мэдээлэл,  гайхалтай шагнал, сонирхол татам олон зүйлстэй танилцах Мобикомын үзэсгэлэнгийн талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна.




















 
Мобиком Корпораци ХХК
Бусдад түгээх
  • gplus