Германы монголч эрдэмтэнд “Хубилай хаан” одон гардууллаа

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” одон гардуулах ёслол өнөөдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт боллоо. Уг одонг Германы монголч эрдэмтэн Оливер Корфф хүртсэн юм.

Тэрбээр монгол судлалд өөрийн эрдэм мэдлэг, амьдрал үйлсээ зориулан зүтгэж байгаа эрдэмтэн. Компьютерийг монгол хэл шинжлэлийн судалгаанд нэвтрүүлж, “Таван хэлний толь”-ийг зохиосон 6 орны эрдэмтдийн багийг ахлан уг толийг хоёр боть, таван хэлний индекстэйгээр 2014 онд хэвлүүлсэн байна. Уг толийн онцлог нь уламжлалт толийг хуулахгүйгээр “Таван хэлний толь”-ийн хувилбаруудыг хооронд нь харьцуулж, “Гучин зургаат тайлбар” тольтой тулган жигдэлж герман хэлээр тайлбар хийсэн аж. Энэ бүтээл гарснаар дорнын уламжлалт зүйл хуваасан толийг орчин үеийн хэрэглээнд оруулж, монгол, төвд, манж, хятад, түрэг хэлний үгсийг харьцуулан жигдэлж тайлбарыг герман хэлээр хийсэн нь дэлхий дахинд ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Оливер Корффт одон гардуулах ёслолд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, тус академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, манай улсад суугаа ХБНГУ-ын элчин сайдын яамны төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монголч эрдэмтэн Оливер Корфф монголын шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулж буй цөөн эрдэмтний нэг. Түүний монгол судлалыг дэлхийд таниулах, сурталчлах, шинжлэх ухааныг  хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, өнөөдөр түүнд ШУА-ийн дээд шагнал “Хувилай хаан” одонг гардуулж байна. Оливер Корффын зохиосон “Таван хэлний толь” ном нь 20 гаруй мянган үгтэй, сайхан бүтээл болсон” хэмээн хэлэв.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-11 03:39:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.135
    Мэдэгдсэн Хариулах