Хүний хөгжил сангийн орлого буурчээ
Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн төсвийн орлого буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувиар ордог орлого 2013 оноос буурчээ.  2015 онд сангийн нийт орлого 338.8 тэрбум төгрөг болохоор байгаагаас тус санд үүссэн өр, төлбөрүүдийг 2014, 2015 онд дахин санхүүжүүлэх шаардлага үүссэн байна. Тухайлбал, зөвхөн 2015 онд Хүний хөгжил сангаас Засгийн газрын бондын төлбөр 404.9 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 79.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр байгаа нь тус сангийн төсөвт дарамт үзүүлэхэд хүрчээ.

Тиймээс Төсвийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэн Хүний хөгжил санд өмнөх онуудад авсан өр, төлбөрийг гэрээний хугацаанд нь барагдуулж, сангийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах боломж бүрдэх юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-11 05:58:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.135
    Мэдэгдсэн Хариулах
    • shudraga 2015-06-11 06:45:41
      yaaj zarah yum duudlaga hudaldaagaar yum uu
      112.72.13.65
      Мэдэгдсэн Хариулах