Малын тоо, махны үнэ хоёр нэмэгдлээ
Монгол улс гурав хүрэхгүй сая хүн амаа 10 жилдээ нэг удаа тоолдог. Харин аль хэдийн 50 сая давсан малаа жил бүр тоолдог нь зарим гадаадын иргэдийг гайхшруулдаг тухай нэг бус удаа сонсож байлаа. Энэ уламжлалынхаа дагуу өнгөрсөн сарын эхээр Монгол орон даяар мал тооллогыг явууллаа.  Өнгөрсөн жилтэй харьцуулахад малын тоо толгой 6.8 саяар өсөж, Монгол Улс 51.9 сая малтай боллоо гэдгийг урьдчилсан дүнгээр зарлав. Мал тооллогод нийт 212,879 өрхийг хамруулж, 51,9 сая толгой мал тоолуулжээ.
 
Архангай аймаг хамгийн их 4 сая 293 мянган мал тоолуулсан бол Өвөрхангай, Хөвсгөл аймгийн малын тоо толгой ч 4 сая даваад байгаа юм. 51,9 сая малын хамгийн их нь үхэр сүрэг, 17,3 хувийг эзэлсэн байна. Хонь ямааны тоо урьд өмнө нь байгаагүй их өсөлтөд хүрчээ. Хамгийн их хоньтой аймаг мөн л Архангай бол ямаан сүргийн тархалт монгол орон даяар жигд байгаа аж.
 
Тэгвэл 200 хүртэлх малтай айл өрх Хөвсгөл аймагт 11,468, Баян-Өлгий аймагт 11,744, Өвөрхангай аймагт 10,664 байна. Ихэвчлэн Баруун бүс рүүгээ малчдын амьжиргааны түвшин төдийлөн сайн биш байгаа гэсэн тоо баримт байна.

Өнгөрч байгаа 2014 онд хэрэглээний зориулалттай малын тоо 13,7 сая, идшинд хэрэглэсэн малын тоо улсын хэмжээнд 9,8 сая болсон байна. Харин 2013 онд 12 сая толгой малыг хэрэглээнд зориулна гэж тооцож байснаас 10,2 сая толгой малыг монголчууд хэрэглэжээ.
 
Монгол улсын нэг өрхөд ногдох малын тоо энэ онд 64 болжээ. Өмнө нь 2008 онд нэг өрхөд ногдох малын тоо 64-т хүрч байсан бол нэг өрх жилдээ 12 толгой малыг идшинд хэрэглэж байгаа гэсэн судалгааг гаргасан байна.Уг судалгаанаас харахад манайх аргагүй мал аж ахуй хөгжсөн орон шиг харагдаж байгаа ч  бодит байдал эсрэгээрээ байгаа нь туйлын харамсалтай. Тодруулбал мал сүргийн тоо 51.9 саяд хүрч өслөө гэх мэдээлэлтэй зэрэгцэн “Хүчит шонхор” зах дээрх махны үнэ өслөө гэх мэдээлэл гарч байна. Тэгэхээр үүнийг мал аж ахуйн салбарын хөгжил гэж хэлэхэд бэрх юм.

Уг нь нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурдаг эдийн засгийн энгийн дүрмээр бол манай улсын малын тоо толгой нэмэгдэх тусам үнэ буурах учиртай. Тэгвэл манайд махны үнэ, орон сууцны үнэ хоёрт л энэ онол үйлчлэхгүй байна. Харин ч бүр шууд хамааралтай болсон байна. Малын тоо өсөхөөр махны үнэ нь нэмэгддэг болсон нь иргэдийг туйлдуулж гүйцлээ.

Уг нь гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд энэ хэмжээний малтай байна гэдэг бараг л үнэгүй мах идээд амьдарсан ч болохоор харагддаг. Гэхдээ маллахыг нь тэд хийж, бид эндээс үнэгүй мах нэхээд сууж байх нь оновчгүй. Харин бодит үнээр нь худалдан авч, аль аль талдаа хохиролгүй, гомдолгүй амьдарч болмоор л дүр зураг харагдаад байгаа юм. Даанч мах малчдаас иргэдийн гарт ирэхийн тулд хэд хэдэн шат дамжлага давж олон хүний гар дамждаг учраас үнэтэй зарагдаж байна гэдгийг амтай болгон л хэлдэг.

Жирийн өдрүүдэд зарагдаж байсан махны үнэ баяр дөхөхөөр нэмэгддэг жишиг уламжлал болоод тогтчихсон. Энд арга хэмжээ авч хязгаарладаг хэн нэгэн эрх мэдэлтэн байдаггүй. Тиймээс л “бурхангүй газрын бум галзуурна” гэгчээр иргэд махыг нэрлэсэн үнээр нь худалдан авсаар байна. Уг нь олигтойхон бодлогоор зохицуулаад өгвөл аль аль талдаа ашигтай байж болохоор л байгаа юм.

Шинэ он гарангуут бид цагаан сарын баяртаа бэлдэнэ энэ баярынхаа гол идээ болох ууц, буузныхаа махыг хайж эхэлдэг. Энэ үед нь өнөөх ченж нар нь баярын нэмэгдэл оруулан махны үнийг өсгөж эхэлдэг юм.  Энэ жишгээр өнгөрсөн долоо хоногт махны үнэ бага зэрэг өссөн байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-12 04:07:43
    нөөцийн мах хэзээ ямар үнэтэй гарах бол.
    112.72.13.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-12 03:58:24
    Undesleltei yum bicheech ee setguulch guai
    182.160.0.27
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2015-01-12 03:27:19
    turiin odon medaliar hun amaa toolj baigaa baihoo.barag 1 say hun altangadas avsan gdn
    121.15.110.250
    Мэдэгдсэн Хариулах