Францын төмөр замын компани 20 тэрбум ам долларын наймаанд алдаа гаргажээ
Шинээр машин худалдаж авах гэж байгаа хэн боловч тэр машин таны гараашид багтах эсэхийг бодож үзэх нь гарцаагүй юм. Хэрэв багтахааргүй бол та нэг бол сонголтоо өөрчилнө эсвэл гараашаа томруулна.  Аль ч тохиолдолд урьдчилан тооцоолсны үндсэн дээр хийгдэх үйлдлүүд. Гэтэл санаатай гэхэд арай хүндэдмээр санаандгүй гэхэд арай байж боломгүй нэгэн том алдааг Францын үндэсний төмөр замын компани /SNCF/ гаргасан байна.
 
Дотоодын төмөр замын сүлжээг өргөтгөх зорилгоор Францын үндэсний төмөр замын компани болох SNCF нийт 20 тэрбум орчим ам долларын өртөгтэй 2000 вагон шинээр захиалжээ.  Гэтэл эдгээр вагонууд Францын төмөр замын сүлжээний зарим зогсоолын платформд /төмөр замын тавцанд/ таарахгүй байгаа, мөн үүнтэй уялдан платформыг өргөтгөх засварын ажилд одоогийн байдлаар 111 сая гаруй ам доллар зарцуулаад байгаа тухай мэдээ долоо хоног тутмын Canard Enchaine сонинд өнгөрөгч Лхагва гаригт /V.21/ нийтэлсэн бол SNCF компаний төлөөлөгч Кристоф Пиебнол Францын радиод өгсөн ярилцлагадаа энэ бол олон зуун жилийн түүхтэй Францын төмөр замын хувьд хамгийн ичгүүртэй алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харамсалтай нь бид алдаагаа хожуу мэдсэн учир захиалгыг цуцлах ямарч боломжгүй байсан тул төмөр замын өртөөнүүдийн платформыг шинэчилэн засах ажлыг яаралтай эхлүүлсэн гэжээ. Мөн тэрээр бүх хариуцлагыг SNCF компани хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.  Вагонуудыг сүүлийн 30 жилийн дотор баригдсан зогсоолуудын платформын  стандарт хэмжээнд үндэслэн захиалсан бол Францын нийт 8700 орчим галт тэрэгний зогсоолын 1200 гаруй нь 50 жилийн өмнө баригдсан өөрөөр хэлбэл сүүлд захиалсан өргөн вагонууд орох ямарч боломжгүй нарийн зогсоолууд ажээ.

Францын үндэсний төмөр замын оператор SNCF компанийн толгой компани болох RFF /Францын Төмөр замын Сүлжээ/-ийн эзэн  Жак Рапопорт засварын ажлыг иргэдийн нийтийн тээврийн хэрэгцээг тасалдуулахгүй явуулахаа амлаад энэ үйл явдлыг улс төржүүлэхгүй байхыг эрх баригчид болон сөрөг хүчнийхэнд хандаж хүссэн байна.  



Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-05-24 11:19:00
    Mongld ch gesen 60 Hz baidag sh vv dee
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-23 02:02:28
    Манай Эрдэнэт үйлдвэрийнхэн АНУ-д турбин захиалахдаа тэнд 60 Гц байдгийг нь мартчихсантай л адил юм болж дээ.
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах