Д.Эрдэнэбат: Бид нэгэндээ ял тулгах гэж засгийн эрх бариагүй
УИХ дахь Ардчилсан намын бү­лэг даваа гарагт хуралдсан би­лээ. Бүлгийн хуралдаанаар хэ­­лэлц­­сэн асуудлын талаар бүл­гийн дарга Д.Эрдэнэбат, дэд дар­­­га С.Одонтуяа нар өчигдөр м­э­дээ­­­лэл хийлээ. Эдийн засгийг эр­чим­­­жүү­лэх тогтоолын төсөл­­тэй хол­боотойгоор 16 хуу­лийг батлах ёстой.

Түүнчлэн өн­гөр­сөн долоо хоногт эдийн зас­гийн ач холбогдол бүхий хэд хэдэн хуу­лийн төсөл өргөн баригдсан­тай хол­боотойгоор АН-ын бүлгийн ху­ралдаан сунжирч байгаа та­лаар Д.Эрдэнэбат дарга мэдээллийн эхэнд онцолсон юм. Даваа гарагт хуралд­сан бүлгийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж ги­шүүд байр сууриа нэгтгэжээ. Эхлээд, Ерөнхий сайдын мэ­дээл­­лийг сонсчээ. Сүүлийн үед “Чин­гис” бондтой холбоо эерэг сөрөг мэдээлэл гарах бол­сон. Тийм учраас энэ талаархи Ерөн­хий сайдын мэдээллийг сонсч, бүл­гийн гишүүд санал со­лилцсон байна. Ингээд Эдийн зас­гийн байнгын хороо, Төсвийн байн­гын хороо хамтарч “Чингис” бон­дын зарцуулалтыг шалгах аж­лын хэсэг байгуулахаар бол­жээ.

Уг асуудлын дараа Ашигт малт­малын тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийн та­лаар бүлэг эхний мэдээллийг сонсч, геологи хайгуулын ажлыг цэгц­­лэх, хөрөнгө оруулалтыг нь дэмжих ёстой гэдэгт байр суу­­риа нэгтгэжээ. Бүлгээр хэ­лэлц­­сэн дараагийн асуудал нь Хя­нал­тын тухай хуулийн тө­сөл. Мэр­гэжлийн хяналтын бай­­гуул­лага хэт данхайснаас бол хяналт шал­галтын дарамт бай­гууллага аж ахуйн нэгжид хүн­дээр тусч бай­гаа. Аж ахуйн үйл ажил­лагааг гацаах, зогсоох хавт­гайрсан хяналтыг тулгаж буй хэвшмэл байдлыг зог­соох нь нийгмийн шаардлага болсон уч­раас анхаарах нь зүйтэй гэж бү­лэг саналаа нэгтгэжээ. Мөн хурал­даа­наар Төрөөс боловсролын та­лаар баримтлах бодлогын ши­­нэч­лэлийн талаар ярилцаж, Бо­ловс­ролын сайдын мэдээллийг сонс­­сон байна. Харин төмөр замын шинэ шу­гам барих тухай УИХ-ын тогтоолыг Засгийн газраас өргөн барь­сантай холбогдуулан тус бүлэг хаалттай хуралджээ. Улс орны эдийн засгийн асуудалтай холбоотойгоор хаалттай хуралдах шаардлага байсан гэдгийг бүл­гийн дарга Д.Эрдэнэбат онцолж бай­сан юм.

Харин хаалттай ху­рал­даанаас гарсан гол шийдвэр тө­мөр замын асуудлаар холбог­дох байгууллагууд болох Зам тээв­­рийн яам болон Эдийн зас­гийн хөгж­лийн яам хийж буй хэ­лэл­цээ­рүүдийг эрчимжүүлж, гад­­ны нутаг дэвсгэр дээгүүр эрдэс баял­гаа ямар чиглэлд ямар үнээр тээ­вэрлэх, хэдий хэмжээгээр тээ­вэрлэх тухай хэлэлцээр удаан бай­­гааг шүүмжилж, ойрын ху­га­­цаанд АН-ын бүлгийн хурал­даанд оруулж ирэхийг шаардсан бай­на. Харин ҮХАА-н сайд Х.Бат­тулга Засгийн газрын ги­шүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Ал­танхуягт өргөдлийг хэлэл­цэж, УИХ-д оруулж ирэх ёстой гэд­гийг хэлсэн. УИХ Засгийн газ­рын гишүүнийг үүрэгт ажлаас нь чө­лөөлөх ажлыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хуулийн да­гуу асуудал шийдэгдэнэ гэ­сэн байр суурийг тэрбээр илэр­хийл­лээ.

Засгийн газрын бүтэц цомхон байх саналыг дэвшүүлж байгаа

Энэхүү мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл хэлэлцэх үеэр МАН-аас яамдыг орон тоо бүтцийн хувьд цомхотгох асуудал яригдаж байгаа. Үүнд эрх баригч намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар төсвийн тодот­гол оруулж ирэх ёстой. Төсвийн то­дотголд яамдын асууд­лыг ямар байдлаар оруулж ирэх нь тэд­ний эрх. Ер нь манай ги­шүү­дийн олонхи Засгийн газрын бү­тэц зохион байгуулалт цомхон байл­гах тал руу өөрчлөх ёстой гэ­сэн саналыг дэвшүүлж байгаа нь нууц биш. Үүнийг ярилцъя гэж буй гишүүдтэйгээ санал нэг бай­­на. Гэхдээ ч цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдгийг мөн тооцох ёс­­той.

-Төмөр замтай холбоотойгоор өргөн нарийн царигийн асуудал яригдах болсон. Олонхийн бү­лэг энэ талаар байр сууриа нэгт­гэсэн үү?

-Төмөр замын цариг ямар байх вэ гэдгийг шийднэ. Цаг хугацаа хүлээхгүй байгаа гэдгийг хаа хаа­наа ойлгож байгаа.

-ҮХАА-н салбарт хийгдэж буй шинэчлэлийг Х.Баттулга сайд үргэлжлүүлэн явуулах нь зөв үү. Аль эсхүл хувь хүний асууд­лыг хүндэтгэж үзэх шаард­­лагатай юу?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сал­барт гарч буй ололт, шинэчлэл олон. Гэхдээ Х.Баттулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас эхлээд Засгийн газар нухацтай авч үзэх шаардлагатай. Аливаа нэгэн шинэчлэл, хүсэл эрмэлзэл байгаа эсэхийг Х.Бат­тул­га сайдаас өөрөөс нь асуух ёс­той болов уу.

-Дараагийн ҮХАА-н сайд хэн байх вэ гэдэг асуудал яриг­даж байна. Учир нь Х.Бат­тул­га сайдыг намынхан нь хү­чээр аваад үлдчих вий гэ­сэн хардлага байна. Өмнө Р.Амар­жаргал гишүүнийг өр­­гөдлөө өгөхөд хүчээр авч үл­­дэж байсан. Хүчээр авч үлд­сэн хү­мүүс ажил хийдэггүйн жи­шээ энэ болсон. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-Дараагийн ҮХАА-н сайд хэн байх талаар эхний асуудлаа цэг­цэлж байж ярих ёстой. Хү­чээр барьж үлдэх вий гэсэн болгоомж­лол байх шиг байна. Сайдын тухайд Засгийн газар эхлээд ярих ёс­той. Х.Баттулга сайд Засгийн га­зарт өргөдлөө өгсөн. Тиймээс Ерөн­хий сайд асуудлаа оруулж ирс­­ний дараа УИХ хэлэлцэн шийд­вэрлэнэ.

-Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудад АН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн гэж мэдээлсэн. Үр дүн нь эсрэг гарсан. Үүнээс үүдэн нам дотроо хагаралдаад, фракци хооронд зөрчил их байгаа мэт анзаарагдаж байна?

-Давхар дээл гэж яригдаж байгаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн анхны өргөн барисан хувилбарыг дэмжинэ гэдэгт Ардчилсан намын бүлэг байр сууриа нэгтгэсэн. Харамсалтай нь хуулийн төс­лийн эцсийн хэлэлцүүлэг бо­ло­ход анхны өргөн барьсан ху­вил­бар 180 градус эргэсэн. Ерөн­хийлөгчийн өргөн барьсан хуу­лийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэ­сэн байсан бол үндсэн чиг үүр­гийн яамдын сайдууд байж бол­но гэж өөрчлөгдсөн. Мөн 2016 оноос мөрдөнө гэж заасан нь 2014 он болж өөрчлөгдсөн. Тиймээс эцсийн хэлэлцүүлгийн үед Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриндаа хатуу зогссон гэж ойлгож болно. Бид аливаа зүйлийг мушгиж болохгүй. Үүгээр далимдуулж Засгийн газрыг унагах хөндлөнгийн өдөөлтөд орохгүй гэдгээ ч илэрхийлсэн. Цаашид ч орох ёсгүй. Өөрийн үнэт зүйл олон байдаг. Өмнө нь хэлж байсанчлан Ардчилсан нам нэг асуудлыг хэзээ ч 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдэж байгаагүй. Тиймээс манай бүлгийн зарим гишүүд өөрсдийн үзэл бодлоор саналаа өгснийг буруутгахгүй. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн гаргасан эцсийн байр суурь цаашид шийдвэр болж явах ёстой гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой.

-Р.Бурмаа гишүүн намын нөхдөөсөө эсрэг санал өгсний­хөө төлөө намаасаа хөөгдөх шах­сан. З.Энхболд дарга мөн адил үйлдэл гаргасан. Түүнийг на­маас хөөх тухай асуудал яриг­дах уу?

-Намын асуудлыг бүлэг рүү оруулж ярих ёсгүй. Хяналтын ерөн­хий хорооны шийдвэр нь дүг­нэлт гэдгийг өмнө нь хэлж бай­сан. Нэгдүгээрт “намаас хөө” гэсэн шийдвэр биш. Хоёр­дугаарт эцсийн шийдвэрийг на­мын удирдах байгууллага буюу Үндэсний зөвлөлдөх хороо гар­гана. Бид нэгэндээ ял тулгах гэж Зас­гийн эрхийг бариагүй. Үнэхээр намын үндсэн суурь зарчмаа хүн­дэтгэдэг байх улс төрийн ноён нуруу байх ёстой. Цаашид манай бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь тэдний асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал үргэлж Ардчилсан намын шийд­вэрээс гажихгүй байх гэж бодож байна.Бидэнд ойлголцох зүйл байгаа нь нууц биш. Үүнийг бид­ний дунд эвлэж болохооргүй ха­гарал үүссэн гэж ойлговол дэндүү өрөөсгөл.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИ 2014-05-15 01:16:19
    Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэбат гэгч дөргүй бух шиг нөхөр намын нэрийг унагаж дууслаа.Баттулга Тэмүүжин нараар оролдож суухаар ардчилсан нам төдийгүй Засгийн газрын өмнөөс мэдэмхийрэн хийрхэж,даравгар амныхаа хэрээр чалчиж, чээж дэлдэн даварсаар
    202.170.67.19
    Мэдэгдсэн Хариулах