Элдэв татвар авах сургаар олон нийт ихээхэн цочирдож эхэллээ
Янз бvрийн татвар нэмэгдэх сургаар олон нийт ихээхэн бухимдалтай явах боллоо. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах хуулиуд болон нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
 
Тодруулбал, нийслэлийн эрх зvйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хvртэл батлагдаагvй байгаа аж. Энэ дагуу өнгөрсөн сарын 30-ны өдөр нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
 
Өөрөөр хэлбэл, уг хуулиар олон зvйлд өөрчлөлт орох бөгөөд ямар ч байсан нийслэлд амьдарч байгаа хvмvvс Улаанбаатарт амьдарсныхаа төлбөрийг төлөхөөр болж байна. Тvvнчлэн орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авах асуудлыг хуулийн төсөлд багтаасан байна. Товчхондоо нөхцөл байдал иймээс урсгал зардлаа нийслэл өөрөө ол гэсэн чиглэлийг Vvл даргад өгөөд байгаа аж.
 
 Энэ нь иргэдээс авсан татвараар нийслэлийн төсвийг бvрдvvл, нийслэлийн төсөв бvрдэхгvй бол татвараа нэмэх, төрөл хэмжээг өсгөх зэргээр алдагдлаа нөх гэснээс болж Э.Бат-Vvл ихэд бухимдах болсон юм. Тэрбээр “Нийслэлийн урсгал зардал болох 330 гаруй тэрбум төгрөгийн зардлыг бидэнд хариуцуулахаар өгсөн. Энэ бол нийслэлийг дампууруулах шийдвэр. Нийслэлийн эдийн засгийг маш хvнд байдалд оруулсан шийдвэр. Хэрэв энэ төсөв УИХ-аар батлагдвал нийслэл энэ бvх төрлийн цалинг тавьж чадахгvй. Урсгал орлогогvй бид яаж цалин тавьж чадах вэ.
 
Энэ хуулийн төслийг Сангийн яамны сайд асан Ч.Улаан сайд санаатай хийлээ гэж би ойлгож байгаа. Нийгмийг хямрал руу тvлхэх гэсэн улс төрийн зорилго агуулсан байж ч болох. Би лав ийм хариуцлагыг хvлээхгvй” хэмээн мэдэгдсэн билээ. Нийслэлийн удирдлагууд Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг энэ оны төсвийн тодотголын хамтаар УИХ-д өргөн мэдvvлээд байгаа.
 
Ингэхдээ нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжvvд НӨАТ төлөгч бол, НӨАТ-ын буцаан олголтоос нэг хувийн шимтгэл авахаар хуулийн төслийг боловсруулсан юм. Ингэснээр нийслэл жилдээ 40 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлөрvvлэх юм байна. УИХ-ын Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцээд, хэлэлцэх нь зvйтэй гэж vзсэн юм.
 
Ингэснээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжvvлсэн. Гишvvд энэ татвар яг ямар хэлбэрээр, хэнд ногдох, аж ахуйн нэгжvvдэд хамаарах уу, эсвэл иргэдэд хамаарах уу гэх зэрэг асуудлыг шvvмжилж байсан юм.
 
Энэ талаар УИХ-ын гишvvн Р.Гончигдорж “Хууль батлагдаж гарснаар нийслэлд оршин суудаг энгийн иргэд татварын ямар нэгэн дарамтад орохгvй байхаар асуудлыг шийдэх ёстой. Хуулийн төсөлд тусгасан тодорхойгvй байгаа зvйлсийг тодорхой болгож ялгаж, салгаж өгөх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишvvн Ж.Батзандан хэлэхдээ “Гэр хороололд амьдрал хvнд байгаа. Тодорхой хэлбэрээр жижиг vйлчилгээ vзvvлдэг газар байна. Ийм газруудад тодорхой тоо тавьдаг. Хөгжил дорой газар бол нийслэлийн хороод. Энд хэдий хэмжээний татвар ногдуулах гээд байнгаа юм бэ. Vvнийгээ тодорхой тайлбарлаач” хэмээсэн бол УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ “100 сая төгрөгийн орлоготой vсчин гэж байх уу. Миний эгч vсчин. Vсчид суудлын тоогоор ажилладаг шvv дээ. 100 мянган төгрөг бол мөнгө. Хуулийн vзэл баримтлал арай өөр тийшээ явчих шиг боллоо. Тиймээс хэрэгжихэд хvндрэлтэй хууль ороод ирсэн юм шиг байна” гэв.
 
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын хувь хэмжээний тухайд 0-1 гэж байгаа юм. Гэхдээ хотын төвийн, захын гэж ангилах байх. Төвлөрлийг сааруулж, нийслэл хотын ая тухтай амьдрах орчныг бvрдvvлэхэд анхаарч байгаа” гэсэн юм.
 
Харин УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ “Нийслэлийн иргэдэд татвар оногдуулахтай холбоотой асуудал төдийгvй таван төрлийн татвар авахаар оруулж ирсэн энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа. Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдvvлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хvн бvрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хvндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдvvлнэ гэх нь буруу. Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгvйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа” гэсэн юм.
 
Энэ мэтээр гишvvд өөрсдийнхөө байр суурийг янз бvрээр илэрхийлж нийслэлийн татвар нь аж ахуйн нэгжvvдийг татварын дарамттай байхад нэмж дарамт болох вий гэх шvvмжлэлийг ч хэлж байсан. Ер нь нийслэл татвартай болсноор ямар давуу тал бий болох вэ. Төсөл санаачлагчдын vзэж буйгаар хөдөөнөөс хот руу ирэх иргэдийн цуваа харьцангуй багасна гэж vзэж байгаа юм билээ. Мөн нийслэлийн татвараас төвлөрvvлсэн орлогоор эргээд нийслэлийн дэд бvтэц, бvтээн байгуулалтыг өрнvvлнэ гэж байна.
 
Юутай ч одоогоор нийслэлд барилга барихад хангалттай дулаан, цахилгааны шугам сvлжээ байхгvй байгаа. Тvvнчлэн усан хангамжийн асуудал ч сайн шийдэгдээгvй. Энэ мэт тулгамдсан асуудлыг нийслэлийн татвараар зохицуулна гэдгээ хотын мээр учирлаж байгаа юм. Тухайлбал, энэ талаар иргэд хэлэхдээ хотын ууган иргэдээс татвар авалгvйгээр зөвхөн нийслэл хотод шилжиж ирж байгаа болон шилжиж ирсэн хvмvvсээс тодорхой хэмжээний мөнгөн татвар авдаг болъё гэсэн саналыг ч дэвшvvлээд байгаа.
 
Харин иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдээс татвар авах нь маш буруу шийдвэр гэж vзсэн байна.Учир нь өнөөгийн нийгэмд зарим бараа бvтээгдэхvvний өссөн хирнээ цалин мөнгө өсдөггvй.Тиймээс цалингаас цалингийн хооронд амьжиргаагаа залгуулах иргэдэд дахин татвар нэмэгдvvлэх нь иргэдийн амьдралд хvнд ачаа болно гэдгийг дуулгасан юм. Мөн хэдхэн жилийн өмнө Монгол улсын иргэн vндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эх орондоо хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй, энэ эрхээ эдлэхэд ямар нэг ялгаварлан vзэх зvйл байхгvй гэж энэ их шилжилт хөдөлгөөнийг эхлvvлж байсан.
 
Гэтэл өнөөдөр хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдvvлж амьдрах боломжийг нь бvрдvvлэхгvй байж зах зээл бараадан амьдрах гэсэн иргэдээ татварын дарамт vvсгэн хавчиж байна хэмээн дургvйцлээ илэрхийлж эхлээд байгаа юм. Хэрвээ дээрх татваруудыг авч эхэлбэл, эргээд зарцуулалт нь vр дvнгvй, эсвэл нийслэлийн татвар юунд зарцуулагдсан нь ойлгомжгvй байвал Vvл баатартай хариуцлагын асуудал ярьж болохоор байна.
 
Юутай ч нийслэлийн иргэн гэж цээжээ дэлддэг байсан бид нийслэлд амьдарсныхаа төлөө татвар төлдөг тогтолцоонд удахгvй шилжих нь. Иргэдээ нийслэл рvv нvvж ирлээ хэмээн хэн хэнгvй ад vзэх vзэх болж. Нийслэл татвартай болох нэг шалтгаан нь энэ гэнэ.
 
Яг vнэндээ бол Улаанбаатар хотод л амьдрал байна шvv дээ. Учир нь зах зээлдээ арай ойр. Харин нийслэлээс холдох тусам бензин тосноос авахуулаад бvх юмны vнэ өсөж эхлэдаэг. Тэнд ажиллаж амьдарч буй хvмvvсийн цалин хөлсөнд бvсийн ялгаа гэж алга. Тиймээс л тэд нийслэлийг зорин ирж байгаа. Гэтэл иргэдээ ийнхvv элдэв татвараар дарамтлаж байгаа нь цаг vеээ олоогvй шийдвэр гэж vзэж байгаа юм.
 
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • novsh yumaa  2015-01-13 08:02:55
    irgenii dain, boslogo uimeen garch suid boloh vii dee. ard tumnii tevcheeriig urd zugiin garaltai darga nar ih shalgaj baina daa.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • nyam 2015-01-13 07:18:47
    ENE TATWARIN MENGE BIDNII TELEE HURUUGAA CH HEDELGEDEGGUI HUND SURTALTAI NEHDIIN TANSAG LALD ZORIULAGDANA GEHEER BOOJ UHMEER UM,BI AJIL HIIHIIG HUSEHGUI BAINA...
    202.179.20.100
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАТВАР АВАХ НЬ ЗӨВ 2015-01-13 06:17:10
    АЛЬ Ч УЛСАД НИЙСЛЭЛД АМЬДРАХАД ӨНДӨР ТАТВАРТАЙ БАЙДАГ. ЭНЭ ХЭРЭЭРЭЭ НИЙСЛЭЛД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛНО. ХОТ РУУ НҮҮЖ ИРЭГСЭД Ч ЦӨӨРНӨ
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-13 03:53:39
    booj uhmeer yum bna.baidag tsalinga ene olon tatbart ugnu.bas naiz,ah dus imch zovlon,timch uvchin gd handiv guina.heden haltar huhdude teged yaj tejeeh yumbe....
    112.72.13.123
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-13 02:02:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах