Ард түмний саналыг уламжлагч
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр тасвийн тодотголоор одонтой ээжүүдийн мөнгийг хасах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
 
Түүнчлэн тэрбээр энэ сарын 20-нд ээжүүдтэй уулзаж дээрх асуудлаар санал бодлыг нь сонсохоор төлөвлөөд байгаа гэнэ. Эрхэм гишүүн мэдээлэл хийх үедээ “Ээжүүдийн мөнгийг хасах шийдвэр гарвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг бие даагчдын зөвлөлөөс УИХ-д өргөн барина. Энэ саналыг иргэд өөрсдөө надад уламжилсан. Ерөнхий сайд нэн түрүүнд ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй” гэсэн юм.
 
Түүний хувьд сөрөг хүчингүй энэ үед олон нийтийн санал, санаачлагыг улстөрчдөд хүргэж, өөрийн болон бусад бие даагч гишүүдийн хийж чадах бүхий л арга хэмжээг авна хэмээн амласан юм. Мань хүн ч аргагүй л ард түмний төлөөлөл гэсэндээ хэзээ, хаана, хэний өмнөөс юу ярих вэ гэдгээ мэдэрч дээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mng 2015-01-13 04:58:23
    http://TheWeeklyJob.com/?id=319387 ene hayagaar orj burtguulehed shuud $25 dans ruu chini hiij , shine link ugnu. ter link deer naiz nuhud chini darah burd tand...
    108.28.104.22
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958,ти 2015-01-13 01:57:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах