АН-ынхан  доогуураа бужигнаж байна
АН-ынхан ойрын өдрүүдэд чимээ шуугиан ихтэй байна. Дээгүүрээ аль хэдийн бужигналдаад эхэлсэн тэд доогуураа ч багагүй бужигнаж байна. Тодруулбал АН-ын Дотоод сонгуулийн хорооноос дунд шатны зарим хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зохион байгуулахаар шийдвэрлээд байсан. Харин энэхүү нөхөн сонгуулийг дүрмийн бус гэж эсэргүүцсэн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны гишүүд дэмжигчид  намын байрныхаа гадаа өнгөрсөн амралтын өдөр жагссан.

Чингэлтэй дүүргийн хувьд намын хорооны дарга Д.Батмөнхийг дүрмийн бусаар сонгогдсон хэмээн эсэргүүцэж буй. Д.Батмөнх нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан аж. Өөрөөр хэлбэл, гишүүдийн 50 хувийн санал авч чадаагүй байж томилогдсон Д.Батмөнх нөхөн сонгууль зохион байгуулах нь мөн дүрмийн бус үйл ажиллагаа гэж үзэж буй учраас ийн эсэргүүцсэн юм. Түүнчлэн жагсагчид Д.Батмөнх хуралд зөвхөн өөрийн талын хүмүүсээ оролцуулахыг оролдож байна гэв. Тус хорооноос нийт 16 хүнийг нөхөн сонгох аж.
 
Сонгинохайрхан дүүргийнхэн ч мөн ийм шалтгаанаар жагсжээ. Эсэргүүцлээ илэрхийлсэн иргэд дээд шатны Сонгуулийн хороонд хандаж, нийслэлийн АН-ын Сонгуулийн хорооноос тус сонгуулийг хууль бус, хүчингүй хэмээн шийдвэрлэжээ. Гэсэн ч тус дүүргийн АН-ын хорооны дарга Ө.Пүрэвбаатар сонгууль зохион байгуулсан нь “Алтангадас” фракц болон ах дүү, нутаг усны хүмүүсээ намд оруулж ирэх гэсэн санаархал гэж жагсагчид хэлж байлаа.

Тэгвэл нөхөн сонгуулийн бужигнаан өчигдөр Баянзүрх дүүрэг дээр  үргэлжиллээ. Тус дүүргийнхэн ч мөн адил дүүргийнхээ намын дарга Л.Пүрэвдавааг эсэргүүцэн жагсаж, зарим нэг нь цагдаад баривчлагдсан байна. Баянзүрх дүүргийн намын гишүүд дэмжигчдийн хэлж буйгаар Л.Пүрэвдаваа бүх нийтийн дунд биш өөрийн хүрээний хэдхэн хүнээ утсаар дуудаад санал хураалтыг эхлүүлжээ. Түүнчлэн АН-ын нөхөн сонгууль явуулах дүрмийн дагуу  14 хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах ёстой атал Л.Пүрэвдаваа энэ сарын 6-нд зарлаж 8-нд нэрсийг нь бүртгэж дуусжээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцсэн намын хорооны гишүүд нь яг одоо жагсаж, эцэст нь цагдаагийн байгууллагад очих дээрээ тулсан байна.

Энэ талаар өчигдөр орой 16:00 цагийн үед эх сурвалжаас тодруулахад жагсаж байсан хүмүүсээс хоёрыг нь  цагдаа нар авч явсан бөгөөд удалгүй сулласан аж. Ингээд энэхүү маргаанаа шийдвэрлүүлэхээр Нийслэлийн намын хороон дээр очсон тухай бидэнд мэдээлэл өгсөн. Баянзүрх дүүргийн жирийн гишүүд дэмжигчид энэхүү нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж. Ямартай ч АН-ын хорооны гишүүдийн нөхөн сонгууль дүүрэг бүр дээр нэлээд асуудалтай болж өнгөрлөө.
 
 Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2015-01-13 17:52:38
    AN-iin jinhene nuur tsarai l shuu dee. Tarhinii turaaltanguud tsuglaj darga bolohoor uhen hatan zutgetsgeedeg nam.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaan tug 2015-01-13 09:57:43
    AN iimdee l tord hereggui n medegdej bgaan sh dee erh medliin tolooh temtsel getel ard tumen yaj bna atar talhiig huvaaj avah deeree tulj bdag zail
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • alllll 2015-01-13 05:52:53
    AN sunuvul taarna .....Saihan nertei muuhai NAM
    75.171.223.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Үлгэр дуурайлал. 2015-01-13 05:28:17
    ГАнц АН-д биш бүх намд ийм муу аргаар өөрсдийн хүнээр намын анхан шатны байгуулагыг дүүргээд тэнд өөрсдийн хүссэн шийдвэрийг гаргуулаад явдаг жишиг тогтсон
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-13 03:29:51
    Unendee baga huraltaigaa hariutslaga tootsoh hergtei jiriin gishuud iim hariutslagagui humuusiig zasgiin gazriin gishun bolgosond
    182.160.2.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-13 03:25:59
    Сайн байна, сайн алалцах хэрэгтэй
    202.179.27.188
    Мэдэгдсэн Хариулах