
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулахад бэлтгэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан бүх улс Шинэ Зеландыг тус банкийг үүсгэн байгуулахыг хүсч буй 24 дэх улс болсныг санал нэгтэйгээр баталсныг Хятадын Сангийн яам мэдэгджээ.
Тус яамны мэдээлснээр, банкийг байгуулахад бэлтгэх ажлыг нээлттэй зарчмаар явуулах бөгөөд оролцохыг хүссэн улс орнууд бүгд энэ үйл явцад оролцох боломжтой.
Төлөвлөгөөний дагуу, ДБХОБ-ны Дүрмийн тухай хэлэлцээ болон уг хэлэлцээрийг байгуулах ажил 2015 оны зургадугаар сарын эцэс гэхэд дуусч, банк энэ онд багтан ажлаа эхлэх гэнэ.
Одоогийн байдлаар Бангладеш, Бруней, Камбож, Хятад, Энэтхэг, Индонез, Казахстан, Кувейт, Лаос, Мальдив, Малайз, Монгол, Мьянмар, Балба, Шинэ Зеланд, Оман, Пакистан, Филиппин, Катар, Сингапур, Шри-Ланка, Таиланд, Узбекистан болон Вьетнам гэсэн 24 орон ДБХОБ-ийг үүсгэн байгуулагч-гишүүн орон болох хүсэлтээ илэрхийлсэн байна.Г.Уянга
olloo.mn
olloo.mn