Нийтийн тээврийн  микро автобусны 90 хувь нь ирэх онд ашиглалтын хугацаа нь дуусна
Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобусууд иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 бага оврын автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс туслах шугаманд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдана,
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-01-14 04:06:19
    Нийтийн тээврийн том оворын 33 автобус стандартын дагуу хасагдах ёстой. Нийслэлийн тээврийн газар ямар арга хэмжээ авах гэж байна? Энхбат даргаа???????????????...
    202.126.91.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Ашгүй дээ 2015-01-13 09:44:54
    Ашгүй дээ орилоод хүн унтуулдаггүй юмнууд далдрах нь дээ. Зуны цагт өглөөний 3-4 хүртэл орилохыг нь яана. Чимээ багатай ажиллаж сурвал юу гэж ад үзэх вэ дээ.
    203.91.118.18
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-13 07:26:25
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.83
    Мэдэгдсэн Хариулах