Манай улсад 2014 оны эцсийн байдлаар орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 845 сая ам.долларт хүрлээ. Энэ нь 2008 онд Монголд орж ирж байсан нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнгээс ердөө 10 сая ам.доллараар илүү байгаа юм. Энэ нь манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зургаан жилийн өмнөх үетэй тэнцэж байна гэсэн үг юм.
Эдийн засаг өсөлттэй байсан 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрэхэд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсөж байсан. Харин 2013 онд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурахад эдийн засаг 11.7 хувиар өссөн. Тэгвэл 2014 онд хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар 845 сая ам.долларт хүрсэн. Харин 2014 оны гуравдугаар улирлын байдлаар манай эдийн засгийн өсөлт 7.4 хувиар өссөн байна.

Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn