Украйны Ерөнхий сайд “ЗХУ нь Герман, Украйн руу довтолсон” гэсэн үгэндээ тайлбар хийв
Украйны Ерөнхий сайд Арсений Яценюк : "Deutsche Welle"-д ярилцлага өгөхдөө Германы “ARD” сувгаар ярихдаа хэлсэн үгэндээ тайлбар өгчээ.
 
Хэлсэн үг нь Украйнд болж байгаа явдлыг Дэлхийн хоёрдугаар дайнтай харьцуулсан зүйл мөн үү гэсэн "Deutsche Welle"-ийн сэтгүүлчийн асуултад Яценюк хариулахдаа Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Зөвлөлтийн тал Украйн, Польш, Унгар, Чехословак, Зүүн Германыг түрэмгийлэн эзэлснийг бүгд санаж байгаа, өнөөдөр Орос Крым, Зүүн Украйныг эзлэхээр шийджээ гэсэн байна. Ингэхдээ тэрээр "occupy" гэсэн үгийг ашиглажээ /ярилцлага англи хэл дээр явагдсан/. Үгэлжлүүлээд Яценюк “Энэ бол байж болшгүй зүйл бөгөөд олон улсын эрхийг зөрчиж байгаа явдал. Өөр тусгаар улсын нутгийг Дэлхийн хоёрдугаар дайны дараах Зөвлөлт Холбоот Улс шиг булааж авч болохгүй” гэж онцолжээ.
 
Нэгдүгээр сарын 7-нд Яценюк ARD сувагт ярилцлага өгөхдөө “Украйны эсрэг хийж байгаа Оросын цэргийн түрэмгийлэл нь дэлхийн дэг журам руу хийж байгаа халдлага, мөн Европын аюулгүй байдал руу хийж байгаа халдлага. Бид Зөвлөлтийн зүгээс Украйн руу болон Герман руу хийсэн invasion-ийг сайн санаж байгаа./Яценюк англи үг ашигласан/. Үүнээс зайлсхийх хэрэгтэй.  Оросын Ерөнхийлөгч Путины хийх гээд байгаатай адилаар Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг өөрчлөх эрх хэнд ч байхгүй” гэсэн юм.
 
 
Эдгээр үгийг ОХУ-д “ЗХУ  нь Герман, Украйн руу довтолсон” гэж хэллээ гэж үзэн дургүйцсэн. Улмаар ОХУ-ын ГХЯ нь ХБНГУ-ын ГХЯ руу нот бичиг явуулан Украйны Ерөнхий сайдын хэлсэн үгийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг Берлинээс хүссэн юм.
 
Эх сурвалж: "Deutsche Welle".
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Monhuu 2015-01-22 00:45:53
    /ярилцлага англи хэл дээр явагдсан/. Монголоороо ч зөв бичих чадахгүй энэ малчин сэтгүүлч нарыг яах вэ? Хайран хэл минь хайран эх хэл минь....
    202.131.242.250
    Мэдэгдсэн Хариулах
  • й 2015-01-17 08:29:09
    харахаас нүдэнд хүйтэн зэвүүн новш байна даа.
    150.129.140.241
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2015-01-15 08:15:37
    ynen l yum helj dee hudal gej hen helehiin
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • anhaa 2015-01-14 14:44:07
    hohluud....anu bolon baruuniihnii orosruu chigluulsen buunii sum bolood l byatc usreh blgui dee kkkk
    222.234.93.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-14 02:58:48
    Зүүн Украйнд ФАШИЗМ цэцэглэж байгааг нуух гээд чадаагүй бололтой.
    122.201.24.177
    Мэдэгдсэн Хариулах
    • hehe 2015-01-15 08:16:56
      chi fashizm chini orosod bgaag ochood yz har tolgoiniihoo narmaig neelgesen hoinoo oilgooroi zaa muu teneg ivanii shees mini
      202.5.196.170
      Мэдэгдсэн Хариулах
    • мартжээ 2015-01-14 03:01:42
      Ер нь зүүн, баруун гэлтгүй фашизмыг дэмжигчид хэт олшрсон тул Европчууд хүртэл болгоомжилж санхүүгийн тусламжаа хойшлуулж эхэлсэн байгааг бас хэлмээр байна
      122.201.24.177
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-14 01:25:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах