Монгол улс зах зээлийн эдийн засагтай болоод 25 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд газрын хэвлий дэх баялгийнхаа ачаар эдийн засаг сэргэж, зарим нэг бүтээн байгуулалтын ажил ч өрнөсөн. Гэхдээ бүтэн 25 жил өнгөрчихөөд байхад манай эдийн засаг бусад улс орнууд шиг тогтвортой хөгжиж чадахгүй байгааг үйлдвэржилтийн бодлого байхгүйгээс болсон гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.
Үйлдвэрлэгчдийн нийт хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь зөвхөн тоног төхөөрөмжид зарцуулагдаж гадагшаа урсдаг аж. Олон улсад тухайн улс өөрийнхөө орны тэргүүлэх салбараа тодорхойлоод бусад жижиг салбараа өөд нь татаж явдаг. Гэтэл манайд ямар ч төрийн бодлого байгаагүй. Тиймээс л өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд их хааныхаа нэрээр өндөр хүүтэй бонд босгосон ч энэ мөнгөнийхөө ихэнх хэсгийг зам барих ажилд зарцуулсан. Зам бол үр ашгаа төдийлөн хурдан хугацаанд өгөөд байдаг салбар огт биш хэмээн шүүмжлэх мэргэжилтнүүдийн үгийг тухайн үед эрх мэдэлтнүүд сонсоогүй.
Тиймээс ч өнөөдөр дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурахад манай эдийн засаг хүнд байдалд орж байна. Уг нь бондын мөнгийг түргэн хугацаанд ашгаа гаргах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан бол өдийд ядаж дотоодынхоо үнийн өсөлтийг бага ч гэсэн барих боломж бидэнд байсан. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд томоохон төслүүдэд хөрөнгө оруулах нь бондын мөнгөний гол зорилго байсан ч эрх баригчид баруун солгойгүй цацсаны горийг өнөөдөр ард түмэн үүрэх болоод байна.
“Үндэсний үйлдвэрлэгч 888” төслийнхны хэлж буйгаар үлдсэн төслүүдийг санхүүжүүлэх мөнгө Хөгжлийн банкинд бараг байхгүй болсон аж. Тодруулбал “Үндэсний үйлдвэрлэгч 888” холбооны төлөөлөл Ерөнхий сайд болоод Хөгжлийн банкныхантай уулзахдаа Чингис”, “Самурай” бондоос үлдсэн мөнгө байгаа эсэх, төслүүдийн санхүүжилт байгаа эсэхийг асуухад Хөгжлийн банкныхан тоймтой хариулт өгөөгүй байна. Түүнчлэн Ерөнхий сайд ч одоо хүлээгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бондын мөнгө үндсэндээ байхгүй гэдгийг хэлсэн байна.
Үүнээс үзэхэд манайд үйлдвэржилтийг дэмжих төрийн цогц бодлого байхгүйгээс өндөр хүүтэй бондын мөнгө нь зам болоод эдийн засагт нөлөө үзүүлэх төслүүд нь санхүүжилтгүйн улмаас гацаанд орж байгаа дүр зураг харагдаж байна.

Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn