2015 онд манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсөхгүй бол долларын ханш 2000 хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид гаргаад байгаа. Энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр бодож суулгасан. Гэтэл доллар ханшийн хамгийн идэвх муутай үедээ 1945 хүрээд байгаа нь хаврын бүтээн байгуулалт эхлэх үед “ тэнгэрт хадах” вий гэсэн болгоомжлол байна.
Ямартай ч өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1945 төгрөгөөр зарж байна. “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1939 төгрөгтэй тэнцжээ. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1929 төгрөгийн ханштай байна.
Тэгвэл ирэх сард ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд бий боллоо. Учир нь хоёрдугаар сар бол Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болдог учир юм юмны үнэ өсдөг билээ. Тэгэхээр он гараад удаагүй байхад ийн хурдтай дээшилж буй ам.доллар энэ эрчээрээ явбал хоёрдугаар сард 2000 хүрч магадгүй юм.

Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn