Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал та нар сүйрнэ шүү
АН-ынхан Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг унагасан. Энэ үйл яцыг “Монголын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлгээр орсон хуулийн төсөл унаж байгаа тохиолдол нь энэ” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр бүр дахин дахин хэлж байсан нь энэ асуудлыг олны анхаарлын төвд хэвээр үлдээх гэсэн санаа биз. Ямартай ч Засгийн газрын болон улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ дахь намын бүлгийн лидерүүд байр сууриа илэрхийлээд байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “АН-ынхан урвуулдаг. Урвасантай нь нийлдэг. Жаахан шүүмжлээд ирэхээр нь ад үздэг. Ж.Батзандан, Р.Амаржаргал, Д.Ганбат нар “Засгийн ажил хүндэрлээ. Улс орон уруудаж байна” гэж ярихаар мөнгө төлж байгаад бүгдийг нь муулуулсан. Дарга нар нь захиалгатай юм хийлгэдэг. Эдийн засаг унаад тартагтаа тулчихлаа. Ийм болгосон сайд нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Ингэж байгаад та нар нэг суудалтай болтлоо унадаг шүү. Унана даа, үзээгүй биш дээ. Нэг жилийн дотор дайн тулаан дайрсан мэт эдийн засгийн дүр зураг хүндэрлээ. Энэ бол Засгийн газар ажил хийх чадваргүй гэдгийг л харуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн төсөв баталж байх үед тендерийг гурван тийш нь булаацалдсан. Хэлсээр байхад эвслийн нөхдүүдэд хувааж өгсөн. Дээрээс нь Нямжавын Батбаяр гал, тэнгэр, буян заяа гэж ярьсаар байгаад та нарыг сайн ховсджээ. Энэ хүний үгээр явбал сүйрдэг юм шүү. Нүүрэн дээр чинь хэлье” хэмээн анхааруулжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zol 2014-05-21 08:36:45
    ene unen
  • NOVSH 2014-05-12 01:04:22
    BID TS.NYAMDORJIIN ZAASAN ZAMAAR 70 JIL YAVAAD XAA XURSEN BILEE
  • 1234 2014-05-11 01:51:56
    Нямка ч Вангатай дөхүү шүү.
  • тайван 2014-05-09 01:11:49
    Үнэхээр байдал хүндэрлээ. Хөнжилдөөхөлөө жийлцэж байхаар яаж хүндрэлээс гарах талаар хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.Батбаяр, Алтан хуяг хоёр бол худлаа нь худлаа хүмүүс. Дандаа худлаа ярина. Залхаж гүйцлээ. Нямаа ах чинь үнэнийг хэлээд байгаа юм биш үү.
  • Irgen 2014-05-08 22:10:21
    Nyamkaa chinii bolon tanaihnii ug, uileer yavsaar uls maani UB maani iim sulidaatai, tugjreltei, utaatai, oligarhijsan avilgajsan humuusiih ni sanamj muu, uuriih ni 2 jiliin umnu yarisan hiisen zuilee uguisged genet serj hudal multardag bolsiimste,,, ta b