Германд алан хядах ажиллагаа гарахаас эмээж байна
Германы эрүүгийн хэрэг эрхэлсэн холбооны алба (BKA) Францад гарсан алан хядах ажиллагаа нь Германд мөн адил хэрэг гарахад түлхэц өгч болзошгүй хэмээн эмээж байна. Энэ тухай өгүүлсэн тус албаны дотоод хэрэгцээнд зориулан гаргасан тусгай тайланг Германы “Die Welt” сонин олж авсан байна. Тус сонин энэ тайлангийн заримыг нийтэлжээ.
 
Нийтэлсэн хэсгээс үзвэл одоогоор Германд алан хядах ажиллагаа хийхээр зэхсэн тухай гэрчилсэн баримт, нотолгоо байхгүй байгааг онцолжээ. Гэхдээ Германд алан хядах ажиллагаа явуулах ухуулга, уриалгыг интернэтээр ил цагаан явуулж байгааг онцолсон байна. Алан хядах ажиллагааны болзошгүй байнд лалын шашныг Европт газар авч байгааг эсэргүүцсэн “Pegida” хөдөлгөөнийг дурджээ. Мөн лалын шашинтан бус хүмүүсийг устгахыг уриалсан өөр нэг ухуулгын видео бичлэг дээр дайралтын бай болгох ёстой хүмүүсийн нэрсийн жагсаасан байжээ. Эдгээр нь, зөнч Мухаммедийн тухай ёгт зураг зурж  байсан данийн зураач Курт Вестергор, Нидерландын барууны үзэл баримтлалтай намын дарга Герт Вилдерс, “Шулмын шүлэг” роман бичсэний төлөө олон жилийн турш ад үзэгдэж байгаа Британийн зохиолч Салман Рушди нар орсон байна. Мөн энэ бичлэг дээр Парист энэ сарын 7-нд болсон алан хядах ажиллагааны үеэр алагдсан “Charlie Hebdo” ёгт сэтгүүлийн редактор Стефан Шарбоньегийн нэрийг дарж зурснаар харуулсан.
 
Үүнээс гадна герман болон арабын орнуудад  Парист болсон алан хядах ажиллагааг маш ихээр дэмжиж байгаад эрүүгийн цагдаагийн газар ихэд сэтгэл түгшиж байна. Twitter-ээр бид “Бид зөнч мэргэнийхээ өмнөөс өс авлаа” гэсэн хэллэг хүчтэй тархаж байна. Үүнтэй зэрэгцээд лалын шашинтнуудын эсрэг чиглэсэн дайралт гарах магадлал өндөр байгаа тухай сэрэмжүүлжээ. ВКА-ийн үзэж байгаагаар Парист болсон алан хядах ажиллагааны дараа Францад иймэрхүү халдлагууд бүртгэгдсэн тул Германд мөн адил зүйл гарахыг үгүйсгэх аргагүй гэжээ.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 04:48:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!