“Норманд дөрвөл” тохиролцоонд хүрч чадсангүй
“Норманд дөрвөл” буюу Герман, Франц, Орос, Украйны Гадаад харилцааны сайд нар Берлинд уулзалт хэлэлцээ явуулсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна.
 
 Гадаад харилцааны сайд нар энэ сарын 15-нд Казахстаны нийслэл Астанад болох ёстой байсан энэ дөрвөн улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө зөрчлүүдийг арилган тохиролцоонд хүрэх суурийг тавих ёстой байсан юм. Гэвч Гадаад харилцааны яамны сайд нь бодит үр дүнд хүрч чадаагүй тул Астанад болох уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
 
Хэлэлцээр Тель нуурын эрэг дээрх ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны харшид явагдаж, дөрвөн цагийн турш үргэлжилжээ. Хэлэлцээрийн дараа сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэнгүй. Германы Гадаад харилцааны сайд Франк-Вальер Штайнмайер л сэтгүүлчдэд хандаж товч мэдэгдэл хийжээ. Тэрээр “Украйны мөргөлдөөний улс төрийн шийдлийг олох Астана дахь уулзалтыг явуулах ямар хэцүү байгааг талуудын  байр суурийн зөрчил харууллаа” гэсэн байна.
 
Гэхдээ дөрвөн сайд ямар ч байсан өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд Минск хотод байгуулсан протоколыг хэрэгжүүлэх боломж арга замыг цаашид хайх тал дээр тохиролцоонд хүрчээ. Мөн ойрын өдрүүдэд Европын хамтын ажиллагаа аюулгүй байдлын байгууллагын удирдлага дор зөвшилцөх бүлгийн уулзалтыг ойрын өдрүүдэд явуулахаар ажиллана гэдгийг Штайнмайер мэдэгдэв. Үүнээс гадна илүү өндөр түвшний уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Үүний тулд дөрвөн улсын гадаад харилцааны тэргүүнүүд ойрын өдрүүдэд ахин уулзах бөгөөд энэ уулзалтын үеэр үр дүнд хүрч чадвал дараагийн долоо хоногоос ахин уулзаж өнөөдөр эхлүүлсэн яриагаа үргэлжүүлэхэд бэлэн гэдгийг Германы Гадаад харилцааны сайд хэлжээ.
 
 Эх сурвалж:  “Deutsche  welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.