Францад алан хядагчдын хамсаатнуудыг хайж байна
Францад болсон цуврал алан хядах ажиллагаанд холбоотой байж болзошгүй хүмүүсийг хайж байгаа тухай “АР” агентлаг мэдээлсэн байна. Францын цагдаагийн газар дахь эх сурвалж алан хядах ажиллагаа явуулсан бүлэглэл 8-12 гишүүнтэй байсан гэж үзэж байгаа тухайгаа “АР” агентлагт хэлжээ.  Эднээс 5-6 хүн одоо хүртэл баривчлагдаагүй чөлөөтэй яваа аж. Хэдхэн өдрийн өмнө тэдний нэгийг Парисын нэгэн дүүрэгт “Mini Cooper” машин унан явж байхыг нь харсан хүмүүс  цагдаад мэдээлсэн байна.
 
Парист болсон цуврал алан хядах ажиллагааг ах дүү Саид ба Шериф Кауши нар өөр нэг хамсаатан болох Амеди Кулибали нарын хамт зохион байгуулж явуулсан юм. Ах дүү хоёр ёгт сэтгүүлийн редакц руу дайран орж 12 хүний аминд хүрсэн бол Амеди Кулибали нь еврейчүүдэд зориулсан дэлгүүр рүү дайран хүн барьцаалж, цагдаа нартай буудалцах үедээ дөрвөн хүний аминд хүрсэн юм. Барьцаалагдсан хүмүүсийг суллах тусгай ажиллагааны үеэр алан хядагчид бүгд устгагдсан байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-01-15 01:08:47
    Америкчуудаас хай. Төлбөрийг нь тэд гаргасан. Бузарууд
    202.179.29.254
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-14 07:12:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах