Тусгай хяналтын дэд хорооны даргаар Г.Батхүү улиран сонгогдов
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцээд  санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Ингээд дараагийн асуудал болох  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан боловч уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.  

Харин уг асуудлын дараа  Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.  Тусгай хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Батхүүг улируулан томилох саналыг дэвшүүлж, гишүүдийн олонх  дэмжлээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2015-04-15 02:31:48
    хужаа зоригт та хоёр сонгуульд гараагүй байж хүчээр орж ирсэн байж жаахан даруухан хэл амгүй байж болдоггүй юм уу нөгөх нь үнэ чөлөөлнө гэх шиг солиороод л
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-14 07:12:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах