Ангела Меркель лалын шашныг Германы нэг хэсэг гэлээ
Нэгдүгээр сарын 12-нд Германы Канцлер Ангела Меркель Берлинд Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглутай уулзах үеэр Герман улс нь лал болон бусад шашны төлөөлөгчдийг герман нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө байгаа гэдгийг хэлэв.
 
 Тэрээр Германы Ерөнхийлөгч Кристиан Вульфийн хэлж байсан үгийг давтан “Лалын шашин бол Германы нэг хэсэг” гээд шашин хоорондын харилцан ойлголцлыг хүчтэй болгох шаардлага байгаа тухай хэлжээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд Парист саяхан болсон алан хядах ажиллагаатай холбоотойгоор лалын шашинтнуудыг хавчин гадуурхахаас сэрэмжлүүлэв. Туркийн Ерөнхий сайд Давутоглу нь лалын шашны нэр барьсан хүчирхийллийг төдийгүй лалын шашныг үзэн ядсан үзлийг эрс шүүмжлэх ёстойг онцолсон байна.
 
Уулзалтын явцад Давутоглу нь Туркийн зүгээс Европын холбоонд элсэхээр гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжихийг Ангела Меркелээс хүссэн байна.
 
Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд Засгийн газрын түвшинд тогтмол зөвшилцөөн явуулж байхаар тохиролцсон тухай Германы Холбооны канцлерийн албаны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна. Эхний ийм уулзалт 2016 онд Туркийн Анкарад болохоор болж Ангела Меркель  ХБНГУ-ын Засгийн газрын бусад төлөөлөгчдийн хамт очихоор болжээ.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • germany 2015-01-14 23:18:45
    yoronhiilogch asan Kristian Wulf. yasan harihramjgui medee tavidag yum
  • 1958.,m 2015-01-14 07:10:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!