Украйн Донбасст эдийн засгийн онцгой бүсийн статус олгоход бэлэн
Украйны Ерөнхийлөгч Порошенко нэгдүгээр сарын 12-нд Францын “France 24” сувагт ярилцлага өгөх үеэр энэ тухай мэдэгджээ. Тэрээр Украйны төв Засгийн газрын эсрэг салан тусгаарлах дайн явуулж байгаа Донбасс нутагт Европын холбоо болон ОХУ-тай өөрийн онцгой харилцаатай эдийн засгийн онцгой бүсийн статус олгоход бэлэн байгаа гэсэн байна.
 
Үүний тулд  Донбасст нь Украйны хуулийн дагуу сонгууль явуулах ёстойг Порошенко онцолжээ. Үүнтэй зэрэгцээд Донбасс нь одоо ч гэсэн орон нутгийн өөрийгөө удирдах онцгой статустай байгаа гэдгийг Порошенко сануулав. Украйны Ерөнхийлөгч  улсынх нь зүүн хэсэгт болж байгаа мөргөлдөөнд хоногт 10 сая ам.доллар зарцуулж байгааг хэлэв. Цаашлаад энэ байдал нь эдийн засагт асар хүчтэй дарамт  үзүүлж байна гээд “Ийм хүнд дайны нөхцөлд нэг ч улс эдийн засгийн өсөлтийг хангах боломжгүй” гэжээ. Мөн Украйны зүүн хэсэгт болж байгаа сөргөлдөөн нь “Донбасс ба Украйны бусад нутгийн хооронд болж байгаа мөргөлдөөн бус харин манай нутагт гаднаас оруулж ирсэн түрэмгийлэл” гэв.  Гэхдээ Минскийн тохиролцоог дагасан тохиолдолд энэ мөргөлдөөнийг хоёр долоо хоногийн дотор шийдэх боломжтой гэж Порошенко хэлэв.
 
Ярилцлага өгсөн өдрөө Украйны Ерөнхийлөгч нь “Украйн-2020” Тогтвортой хөгжлийн стратеги”-д гарын үсэг зурж баталжээ. Энэ баримтын дагуу 2020 он хүртэлх таван жилийн дотор 62 төрлийн шинэчлэл өөрчлөлт хийх аж. Нэн чухал өөрчлөлтийн тоонд үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах салбар, хууль хамгаалах систем, төрийн удирдлага, татварын систем, авилгын эсрэг чиглэсэн өөрчлөлт оржээ. Эхний ээлжинд авах арга хэмжээний нэг нь Украйны эрчим хүчний салбарыг хараат бус болгох, дэлхий дахинаа Украйныг сурталчлах, дэлхийн мэдээллийн орон зайд төрийн ашиг сонирхолыг хамгаалан хэрэгжүүлэх арга хэмжээ орсон байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 08:55:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!