Украйны Үндэсний банкнаас өчигдөр гаргасан мэдээнээс үзвэл тус улсын алт ба гадаад валютын нөөц 2014 оны дотор сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн бага хэмжээнд хүртлээ багасчээ. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Украйны нөөц нь 7,533 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бол өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд зарлаж байсан 9,9 тэрбум ам.доллараас даруй 2,4 тэрбумаар бага тоо юм.
Ингэснээр Украйны алт, валютын нөөцний хэмжээ ганцхан сарын дотор 24 хувиар буурчээ. Жилийн хэмжээнд авч үзвэл нөөц 63 хувиар буурсан байна. Одоо байгаа нөөцийн хэмжээ нь таван долоо хоногийн импортын төлбөрт л хүрэлцэх аж. Гэтэл Украйн нь Олон улсын валютын сангийн зээл, Оросоос авсан шатдаг хийн төлбөр гээд олон тэрбумын гадаад өрийг дарах ёстой байгаа.

Эх сурвалж: “Deutsche welle”