Хүний баруун тархи нь зүүн тархинаасаа 4.5 мм урт
Хүний тархи анх үүсэж байснаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
 
Францын үндэсний эрүүл мэнд, анагаах ухаанын институт шинэ судалгааны сэдэвээрээ хүний тархийг онцолсон юм. Тэд уг судалгааныхаа үр дүнд хүний баруун тархи нь зүүн тархинаасаа 4.5 мм урт болсныг тогтоожээ. Тархины баруун тал нь ярих, нийгэмд биеэ авч явах, ухамсартай байхыг нь зохицуулдаг. Энэ хэсэгт дээрх 4.5 мм илүүдэл ховил үүссэн нь судлаачдыг хүн төрөлхтний тархи хувирч өөрчлөгдсөн гэж үзэхэд хүргэжээ.
 
Судлаачдын таамаглаж буйгаар баруун тархинд байх уг ховил нь дуу хоолой, хүний царай таних, хүмүүст бодсоноо илэрхийлэхэд оролцдог. Гэвч энэ нь зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг, эсэхийг нотолж чадаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх илүүдэл ховил нь магадгүй хүмүүсийн амьдралын хэв маягаас болж шинээр үүссэн байх талтай гэсэн үг юм.
 
Сармагчны тархийг хүнийхтэй тун төстэй гэдэг. Эл судалгааг ч сармагчны болон хүний тар­хийг харьцуулсны үндсэн дээр хийжээ. Сармагчны баруун зүүн тархи хоорондоо ижил тэгш хэмтэй байхад хүний тархи тийм биш байсан юм. Судалгаанд 177 хүн, 73 сармагчинг хамруулж тархиний зургийг хооронд нь харьцуулах замаар судалгаа хийжээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-14 08:52:09
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.98
    Мэдэгдсэн Хариулах