Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аар батлагдан, улмаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу олон нийтэд зарласан. Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах,нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын нэг үндсэн чиглэл юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn