2014 оны XII сарын Орон сууцны үнийн индекс гарчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум Монголбанкны захиалгаар хийсэн 2014 оны арванхоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон.
Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс арванхоёрдугаар сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 18.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.54 хувь буурсан бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад мөн -0.54 хувиар буурчээ.

Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 5 сар дараалан буурлаа. Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 26.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.06 хувийн өсөлттэй, оны эхэн үеэс болон өнгөрсөн оны мөн үеэс 5.29 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 16.2 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.79 хувиар буурсан, оны эхэн үе болон өнгөрсөн оны мөн үеэс -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм гэж Төрийн Орон Орон Сууцны корпорациас мэдээллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2015-01-19 11:46:04
    За ашгүй дээ буурахгы нь хүлээгээд л байя 1.0 сая уруу орохн магадлал байгаа шүү хүмүүсээ битгий байр аваарай тэсээд байгаарай
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах