Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлнэ
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжих гэнэ. Уг төсөл нь эрүүл мэндийн мэдээллийн системийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах, сонгогдсон газар нутагт эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх цахим шийдлүүдийг бий болгох зорилготой ажээ.

Гэхдээ эхний ээлжинд төслийн туршилтыг Төв, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн сум, өрхийн эмнэлгүүд, Улсын I болон III дугаар төв эмнэлгүүдэд хэрэгжүүлэх юм байна. 
“Цахим эрүүл мэнд” төслийн үр дүнд сонгогдсон эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг холбогдох талуудад нээлттэй болгож, дараагийн шатны эмчилгээ, тусламжийг цаг алдалгүй авах нөхцлийг бүрдүүлж, улмаар эмч  нар өвчтний эмчилгээний талаарх бүрэн мэдээллийг шуурхай авч, зохих эмчилгээ, үйлчилгээг хурдан, чанартай үзүүлэх боломж бүрдэх аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-15 06:22:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.189
    Мэдэгдсэн Хариулах