“Volkswagen” компани 2014 онд 10 сая машин заржээ
Германы машин үйлдвэрлэгчид 2014 онд хийсэн ажлаа тооцоод бүгд маш өндөр ашигтай ажилласан гэсэн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, Германы “Volkswagen”  компани өнгөрсөн жил дэлхий даяар 10 сая гаруй автомашин зарсан байна. Бүр тодруулбал, 10.14 сая машин зарсан нь 2013 оныхоос 4.2 хувиар их үзүүлэлт гэдгийг тус концерний удирдах зөвлөлийн тэргүүн Мартин Винтеркорн мэдэгджээ.
 
 Тус концерний борлуулалтын албаны дарга Кристиан Клинглер “Сүүлийн хоёр жилийн дотор манай концерн машины нийлүүлэлтийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн” гэсэн байна. Ингэснээр Германы концер нь өмнөх жилүүдийн борлуулалтын манлайлагч Японы “Toyota” компанитай бараг зэрэгцжээ. Японы компани нь өнгөрсөн жил 10.2 сая машин борлуулах төлөвлөгөөтэй байсан тул германчууд гол өрсөлдөгчдөө тун дөхөж очоод байгаа юм. Улмаар Хятад дахь борлуулалт нь өрсөлдөгчөөсөө илүү хурдан өсч байгаа тул 2015 онд баталгаатайгаар манлайлагч болно гэж төлөвлөжээ.
 
Борлуулалтын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт орж байсан Америкийн “General Motors” компани өнгөрсөн жилийн борлуулалтын хэмжээгээр нэг шат буурч дөрөвдүгээрт оржээ. Түүний орыг Францын “Renault-Nissan” компани эзэлсэн байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-15 06:19:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!