“Charlie Hebdo” 3 сая хувиар хэвлэгдлээ
Алан хядах ажиллагааны бай болсон Францын “Charlie Hebdo” ёгт сэтгүүлийн шинэ дугаар дэлхийн 16 хэлээр нийт 3 сая хувиар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарын нүүрний ёгт зургийг редакцийн шуурхайд сууж амжаагүй тулдаа алан хядах ажиллагаанд өртөлгүй эсэн мэнд үлдсэн шог зураач Луз зурсан байна.
 
Нүүрний зураг нь лалын шашны зөнч Мухаммедийг ёжилсон утгатай бөгөөд ингэснээрээ лалын шашны хэнээтнүүд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, хүмүүсийг айлгаж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн аж.
 
Анхандаа энэ дугаарыг сая хувиар хэвлэх төлөвлөгөөтэй байсан ч Францад болон бусад орнуудын эрэлт асар их байсан тул ийм олон хувиар хэвлэх шийдвэр гаргажээ.
 
Алан хядах ажиллагаанаас өмнө “Charlie Hebdo” сэтгүүл нь 60 мянган хувиар хэвлэгддэг байжээ.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-15 06:19:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • IRGEN 2015-01-15 05:39:44
    AZ BOLOO SHIV DEE. NUGELT ERTUNTS, NUGELT HUN GEDEG AMITAAN GEJ