Мубаракийг цагаатгалаа
Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракт авлигын хэрэгт буруутган оноогоод байсан өмнөх шатны шүүхийн шийдвэрийг өчигдөр Каир хотын давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, түүнийг суллах тогтоол гаргажээ. Үүнээс сар гаруй өмнө Хосни Мубаракийг аллагад тусалсан гэсэн хэргээр ял тулгаад байсныг шүүхээс цагаатгасан шийдвэр гаргаад байсан юм.
 
Өдгөө 88 настай Египетийн экс Ерөнхийлөгчийг 2014 оны тавдугаар сард хууль бусаар баяжсан хэрэгт буруутган гурван жил хорих ял оноогоод байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Каир хотын шүүхээс Мубаракийг 2011 оны Засгийн газрын эсрэг жагсаалыг тараах үеэр 800 гаруй жагсагчийн аминд хүрсэн хэрэгт буруугүй гэж цагаатгасны дараа Каирт олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, түүнийг тараах үед есөн хүн шархдан хоёр хүн амиа алдаж байсан юм.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-15 07:08:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!