ХБНГУ-ын ГХЯ Яценюкийн үгэнд тайлбар өглөө
Украйны Ерөнхий сайд Яценюк Германд айлчах үедээ өгсөн ярилцлагадаа ЗХУ-ыг Герман, Украйн руу дайрсан гэж хэлсэн талаар ХБНГУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны байр сууриа илэрхийллээ.  Германы ГХЯ-ны төлөөлөгч Мартин Шефер Украйны Ерөнхий сайд нь Германы ямар ч иргэн, улстөрчийн адилаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэдгийг онцлоод “Энэ бол бидний хувь маш чухал зүйл болох эрх чөлөөний илрэл. Иймээс хэлсэн үгийн тайлбарын талаарх асуултыг Германы төлөөлөгчийн газар бус харин үгийг хэлсэнд хүнд явуулах хэрэгтэй” гэжээ.
 
Гэхдээ Германы Гадаад харилцааны яамны төлөөлөгч нь “Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг булаан эзлэх аймшигт ажиллагаа явуулж  байсан. ... Энэ дайн нь Зөвлөлтийн тоо томшгүй олон орос, украйн болон бусад хүмүүсийн асар хүнд зовлон шаналалын шалтгаан болсон” гэжээ. Мөн “Түүхийн энэ үеийн талаар Германы байр суурь нь дээд зэргээр ойлгомжтой, ХБНГУ-ын Засгийн газрын байр суурь огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр” гэсэн байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.