Дэлхийн банк 2015 онд Оросын эдийн засаг уналтад орно гэлээ
Дэлхийн банк ОХУ-ын эдийн засгийг энэ жил 2.9 хувиар унана гэсэн тооцоо хийжээ. Мэргэжилтнүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаар таамаг дэвшүүлэхдээ 2015 онд 0.7 хувиар унана гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн жилийн ОХУ-ын эдийн засгийг мөн л уналтад орно гэж байсан ч 0.7 хувийн өсөлттэй гарсан.
 
Гэхдээ 2015 онд геополитикийн мөргөлдөөн, өмнөх жил авсан хориг арга хэмжээ, газрын тосны хямд үнэ Оросын эдийн засагт давхар нөлөөлөх болно. Ингэснээр 2016 оноос эхлэн өсөх бөгөөд одоогоор энэ өсөлтийн хэмжээг 0.1 хувь байна гэж тооцоолжээ.
 
Европын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд 2014 онд 0.8 хувиар өссөний дараагаар 2015 онд ахин 1.1 хувиар өснө гэж тодорхойлжээ. Цаашлаад өсөлтийн эрч 2016, 2017 онуудад хэвээр байж өсөлт 1.6 хувь хүрнэ гэж таамагласан байна. ОХУ ба Украйны улс төрийн сөргөлдөөн ба биржийн бүтээгдэхүүнүүдийн үнийн тогтвортой уналт нь Европын эдийн засгийн эрсдлийн гол хүчин зүйлс байна гэж үзжээ.
 
Харин дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт энэ жил 3 хувь болох нь өнгөрсөн оныхоос 0.4 хувиар их байна гэж дэлхийн банкны мэргэжилтнүүд үзсэн байна. Харин дараа жил буюу 2016 онд дэлхийн эдийн засаг 3.3 хувиар өсч магадгүй байгаа бол 2017 онд 3.2 хувиар өсөх боломжтой гэж таамагласан байна.
 
Газрын тосны үнэ энэ жил хямд хэвээр байх тул дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх ч ашиг орлого нь экспортлогчдоос импортлогчид руу шилжих аж.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.