Хэл сурахад хэлний авъяас зайлшгүй шаардлагатай юу?
Хэрэв үнэхээр мартамхай, ой ухаан муутай л биш бол англи хэл сурахад заавал ой тогтоолт сайтай, хэлний авьяастай байх албагүй. Хэл сурахад оролдлого нэн чухал. “Би хэл­ний авьяасгүй” гэж хэлж байгаа хүн өөрийгөө залхуу гэж хэлүүлэхээс аврах гэсэн арга. Гадаад хэлийг сурахдаа заавал системтэй, дэс дараалал тогтоох гэсний хэрэггүй. Гадаад хэл сурна гэдэг математик сурахаас тэс өөр. Математикийн бодлого бодоход нэмэх хасах үйлдлээ мэдэхгүй бол дараа­гийн үйлдлийг хийж чадахгүй.
 
Гэтэл англи хэл бол тийм биш. Хаанаас нь ч оролдсон ярьж чаддаг болно. Математикийг гинжин холбоогоор сурдаг. Гинж тасрахад дараагийн үйлдэл байхгүй гэсэн үг. Харин гадаад хэлийг өргөн фронтоор сурч болно. Тиймээс алинаас нь эхлэх нь таны хэрэг. Гадаад хэл сурч байхдаа амжилтын үнэ цэнийг мэдэрч, амтлах учиртай. Гадаад хэлийг 10 хоног оролдсон 10 cap хичээллэсэн, ямар системтэй суралцсан нь чухал биш. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж л үр дүнтэйгээр англи хэлийг сурч, хэрэглээ болгож чадна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.