Унгар шатдаг хий хадгалах газруудаа Орост санал болгожээ
Унгар улс өөрийн нутаг дээрх шатдаг хий хадгалах газруудаа ашиглахыг Орост санал болгосон тухай тус улсын ГХЯ-ын тэргүүн Петер Сийярто мэдэгдсэн байна. Тэрээр “Энд хэдий чинээ их шатдаг хий хадгалагдана тэр хэмжээгээр манай эдийн засаг болон эрчим хүчний аюулгүй байдалд сайн байх болно” гэжээ. Оросын “Газпром” компани Унгарын шатдаг хийн хадгалах газруудад 2014 онд 700 сая куб метр хий шахан ашиглаж байсан юм. Гэхдээ өөрийн шатдаг хий хадгалах газрыг Орост зарахгүй гэдгийг Унгарын эрх баригчид онцолсон байна.
 
“Өмнөд урсгал” шатдаг хийн хоолойг тавихыг зогсоосны дараа Оросын шатдаг хийг найдвартай авах нэг арга нь хадгалах газруудаа ашиглуулах явдал аж. Одооноос Төв Европ руу Оросын шатдаг хий хүргэх шинэ хоолой тавих талаар Турк, Грек, Македони, Сербитэй хийж байгаа хэлэлцээрээ идэвжүүлэхээс гадна шингэрүүлсэн шатдаг хий хэлбэрээр Азербайжан, Хорватаас авах хувилбаруудыг авч үзэж байгаа тухай Сийярто мэдэгдэв.
 
Орос нь шатдаг хийгээ Украйны нутгийг тойруулан Европт нийлүүлэх зорилгоор барих гэж байсан “Өмнөд урсгал” дамжуулах хоолойн ажлыг зогсоосноо 2014 оны сүүлээр мэдэгдсэн юм. Оросын эрх баригчид Европын холбооны баримтласан үр бүтээлгүй байр суурьнаас болж ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм. Энэ зуур Унгарыг эрчим хүчний салбарт ОХУ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаад Өрнө дахин ихээхэн болгоомжлонгуй хандаж байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.