“Лалын улс” Оросын тагнуулуудыг буудаж байгаа бичлэг тараажээ
“Лалын улс” алан хядах бүлэглэлээс Оросын тагнуул гэж нэрлэсэн хоёр хүнийг цаазаар авч байгаа бичлэгийг интернетэд байршуулжээ. Тэднийг цаазлахын өмнө орос хэлээр хэрхэн байцаалт авч байгаа дүрсийг англи ба орос субтитртэй харуулсан байна.  Байцаалтын явцад буруутгагдсан хоёр хүн өөрсдийгөө Оросын Холбооны Аюулгүй албаны элсүүлэн авч Сири руу тусгайлан явуулсан тагнуул гэж хүлээж зөвшөөрсөн.
 
Тэд “Лалын улс”-ын талд байлдаж байгаа Оросын иргэдийн тухай мэдээлэл цуглуулахаас гадна нэг нь алан хядагчдын толгойлогчдыг олж устгах ёстой байсан гэж мэдэгджээ.  Дараа нь “буруугаа” хүлээсэн хоёр хүнийг сөхрүүлэн суулгаад 10-12 орчим настай жаал буудан хороож байгааг бичлэг дээр харуулсан байна.
 
Сири дэх ОХУ-ын Элчин сайдын яам энэ бичлэгтэй холбоотой ямар нэг тайлбар хийсэнгүй. Бичлэгийг үнэн гэх нотлох баримт хараахан байхгүй байна.
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-16 05:48:19
    Энэ үнэн бол ОРосууд Англи, Америкийн хийж чадахгүйг харуулаад өгөөсэй.
  • 1958.mn 2015-01-16 00:39:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Сталин 2015-01-15 14:04:38
    Орос гүрэнээр оролдоод нээх хэрэггүй дэ лалын лаларууд
  • ард түмэн 2015-01-15 11:52:45
    оросуудыг дайнд оруулах хүүхдийн санаа байна.
  • zochin  2015-01-15 09:09:36
    hudlaa hudlaa