Би цагдаагаа өмөөрнө
Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын хоёр иргэний амь насанд халдсан онц ноцтой хэрэг гарсан билээ. Манай цагдаагийн байгууллага шуурхай ажилласны vр дvнд дээрх хэргийг vйлдсэн гэмт этгээдvvдийг ОХУ-руу хил давахаар зэхэж байхад нь баривчилсан. Гэхдээ цагдаа нар нэр бvхий таван этгээдийг баривчлахын тулд хөдөө орон нутгийн 700 гаруй цагдаагийн алба хаагчдийг дайчилж, тэдний гар, сэтгэл нийлсэн ажиллагааны хvчинд гэмт хэрэгтнvvдийг аюулгvй болгосон.

Гэтэл энэхvv хэргийг илрvvлснийх нь төлөө өнөөдөр цагдаа нарыг зарим иргэд элдэв vгээр доромжилж, хараан зvхэж байгаа учир тэднийг бага болов ч өмөөрөхийг хvслээ. Учир нь өнөөдөр аливаа болж бvтэхгvй асуудал гарах болгонд бид цагдаа нараасаа тусламж хvсэж асуудлаа шийддэг. Гэтэл хоёр том улсын дунд халиуны зулзага шиг хавчуулагдсан бид өнөөдөр цагдаагийн алба хаагчдаа аль муу, муухай vгээр хараан зvхэж байгаа нь зvйд нийцэхгvй гэдгийг хэлэх ёстой. Дээрх ноцтой гэмт хэргээс харахад л 700 гаруй цагдаагийн бие бvрэлдэхvvн ажилласны хvчинд гэмт этгээдvvдийг олсонд нь л хэргийн гол учир оршиж буй юм. Гэмт этгээдvvд БНХАУ-ын иргэдийн амь насанд хvрэхдээ зөвхөн шунахайн сэдэлтээр, тэдэнд байсан 210 сая төгрөгийг л авахын тулд онц хэрцгийгээр хөнөөсөн нь өнөөдөр хоёр улсын дунд нэлээд том асуудал vvсэх төлөвтэй болгочихоод байгаа юм. Мэдээж иргэдийг нь хороож амь насыг нь егvvтгэсэнд хятадууд тун ихээр эмзэглэж байгаа.  Гэтэл дээрээс нь манай улсын иргэд цахим ертөнцөөр “Муу сайн хятадууд vхэж байвал таарна. Хятад хvн vхсэн байхад 700 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллаад байхдаа яадаг юм. Тэднийг хурдан сулла” гэх мэт vгсийг бичсээр л байгаа.

Тэгвэл энэ болж буй vйл явдлаас болж манай улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-наас холбогдох албаны хvмvvст албан мэдэгдэл хvргvvлсэн байна. Уг мэдэгдэлд “ БНХАУ нь Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг эзэлдэг. Манай улсын иргэдийн хамтран байгуулсан олон компани байгууллага бий. Гэтэл манай улсын иргэд амь насаа алдсан байхад доромжилсон байр суурьтай монголчууд олон байна. Vvнд анхаарна уу” гэсэн мэдэгдэлийг албаныханд явуулсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Энэхvv мэдэгдлээс болж манай хоёр улсын харилцаанд том сэв сууж ч мэдэхээр байгаа юм. Харин нь манай цагдаа нар хэзээ ч гадаад, монгол гэж ялгаварлан хандаж байгаагvй, тийм ёс зvй ч байхгvй. Олон нийт санаж байгаа бол өнгөрсөн оны есдvгээр сард бусдын гарт амиа алдсан АПУ компанийн борлуулагч залууг 14 хоногийн турш эрэн хайх ажиллагаа явуулахад 3500 цагдаагийн бие бvрэлдэхvvн ажиллаж, талийгаачийн цогцсыг олж байсан. Тvvнчлэн Ховд аймгийн Булган суманд гарсан хvн амины хэрэг дээр ч цагдаа нар олон хоног отолт хийн уул самнаж, гол ус гаталж байж гэмт этгээдийг илрvvлж байсан.

Тэгвэл төрийн нэрийн өмнөөс ажил vvргээ гvйцэтгэдэг, төрийн мөрдэс зvvсэн Монголын цагдаа нар ард олныхоо төлөө зvтгэснийхээ төлөө муу, муухайгаар дуудуулах ёсгvй. Тэд бvхий л цаг vед vгийн муугаар хэлvvлж, хараалгаж, зvхvvлж, доромжлуулж, дээрэлхvvлж, буу зэвсэг, бороохой, жад сэлэмтэй мөртлөө танхай этгээдvvдэд зодуулж, эцэст нь тахир дутуу болж, амь насаа алдсан нь ч олон бий. Тухайлбал хар өдөр хэмээн монголын тvvхэнд бичигдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний vймээн самууны vед чулуу, мод, гартаа тааралдсан бvхнээр зэвсэглэсэн залуусын өөдөөс ямар ч арга хэмжээ авч чадахгvй, урагшилж, давших ёстой цагдаа нар маань ухран хамгаалж байсан нь эмгэнэлтэй агаад хөөрхийлөлтэй байсныг цэнхэр дэлгэцээр монголын ард тvмэн бvгд харсан тvvх бий.

Хамгийн гол нь цагдаа нар улангассан залуусаас айсандаа биш танхай балмад хэрцгий, архичин, согтуу, гэмт этгээдvvдийг хvлээцтэй, тэвчээртэй зохицуулах, хууль эрх зvйг сахиулах, гэж л тэд өөрсдөө хохирч, хэлмэгдсэн юм. Энэ мэтийг тоочоод баршгvйтэй адил цагдаа биднийг аварсан тохиолдол тоогоо алдсан. Өнгөрсөн хугацаанд хэдхэн халтар цааснаас болж хэчнээн сайхан монгол залуус амь насаа алдав. Гэмт этгээдvvд энэ чинь монгол хvн шvv дээ гээд өрөвдсөн бил vv, vгvй шvv дээ. Тэдэнд мөнгөний төлөө бол яс vндэс, гарал угсаа огтхон ч хамаагvй. Харин ч бид цагдаа нараа муулахын оронд овоо доо, гадны иргэн ч гэлээ эрдэнэт хvний амь насыг сvйтгэсэн гэмт хэрэгтнvvдийг хурдан илрvvлж монголын цагдаагийн нэр хvндийг өндөрт өргөлөө гэж тэдэнд урам өгөх ёстой.

Гэтэл эсрэгээр нь гэмт этгээдvvдийг өмөөрч цагдаа нарыг амиа алдсан хятадуудтай хамт доромжилж байгаа нь монгол хvний уужуу ухаан булингартаж, буртагтаж байгаагийн нотолгоо мөн. Хамгийн асуудалтай нь манай улсад амиа алдсан хоёр хятад иргэний гэр бvлд маш хvнд цохилт болж байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Хоёр халуун амийг хvйтэн мэсээр эгнэгт царцааж, олон зуун сая төгрөг дээрэмдсэн энэ аймшигтай хэргийг илрvvлсэн цагдаа нарыг энэ мөчөөс эхэлж муулахаа больё гэсэн санаа сэдлийг бага ч болтугай хvмvvст төрvvлье гэхдээ энэхvv нийтлэлээ тэрлэв. Авах гээхийн ухаанаар хандаасай.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tog 2015-01-19 18:49:22
    heniig alah ni hamaagvi hvn alsan l bol hergee hvleh estoi tsagdaa bhgvi bol hen ch saihan amidrahgvi shv mongol irged ee
    80.237.216.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaya 2015-01-17 14:21:34
    Алуурчид оноодор Хятад бизнесменуудыг маргааш Чамайг, Таны хуухдуудийг ална. Бид Цагдаа Хятадуудаас илуу нийгмээ алуурчдаас цэвэрлэж аюулгуй орчин бий болгох т...
    67.170.38.49
    Мэдэгдсэн Хариулах
  • лллл 2015-01-17 13:21:43
    хуц муу цагдаа нар
    103.229.121.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Uzeed ald 2015-01-17 05:31:50
    3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. , Интернэт ухаж дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. доорх линкээр ороод бүртгүүл http://TheWeeklyJob.com/?id=322059
    112.72.13.68
    Мэдэгдсэн Хариулах
  • haralgan 2015-01-17 02:04:40
    Onoodor hytad huniig 210 ini duusahad mongoloo alna Tedend setgel bhgui dee
    122.201.31.118
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-01-16 18:36:04
    tsolni asuudlig ergen 1 harache dorligjav saida .bi tsagdaag omoorno
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • neegii 2015-01-16 15:35:32
    http://TheWeeklyJob.com/?id=322324 jn
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-01-16 14:08:42
    энэ хорвоогийн бүх л хүн адилхан хүний амь хөнөөсөн нөхөдийг монголын хуулиар шиитгэх хэрэгтэй бид гүнээ харамсаж бөайталийгчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэе ...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • mb 2015-01-16 11:28:11
    tsagdaa nar uursduu soyltoi bolovson baival hun bur ingej bichihgui shuu dee bid l erh medelte gesen shig baidag bolhoor
    182.160.4.17
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-01-16 09:00:23
    Tsagdaa gedgeeree BARDAMNAJ bish BAHARHAJ yavaasai!!!!!!!
    103.26.195.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 07:20:14
    зөв ш дээ. Тэд ажлаа л хийж байгаа. тэгээд ч хятад ч гэсэн хүн ш дээ. .
    182.160.36.145
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2015-01-16 06:44:27
    цАГДАА бАГШ ЭМЧ НАР ЛУУ ДАЙРАХ АА БОЛЬ
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • saruuld thank you 2015-01-16 05:52:36
    tsaqgdaagiin tsolnii talaar niitlel bicheechee arai dendej bainaa dunguj surguuli tugssun xun xurandaa taniltai bol ......................................
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 05:39:02
    Хорооны хэсгийн цагдаа гэсэн өрөөнд сууж байдаг нөхдүүд байх юм, эргэн тойронд нь бөөн зөрчил, тэднийг хөдөлгөөнтэй ажиллуулмаар юм.
    112.72.13.202
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-16 04:48:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-16 04:18:43
    zov bichij, muulaad baigaa humuust eldev asuudal tohioldvol tsagdaa geed tuslamj guina sh dee. hamag bolomjgui, hetsuu buhentei gardaj ajilladag humuus.
    202.131.238.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 04:11:07
    Сэтгүүлч Р.Саруул зөв сэдэв хөнджээ. Цагдааг муулах хэрэггүй. Тэд хууль сахиулагчид, Монгол төрийн хуулийн дагуу л ажиллаж байгаа. Хятад ч гэсэн хүн шүү дээ.
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
    • ok 2015-01-17 06:27:53
      harin tiim shuu tsagdaa ajlaa l hiij bgaa hun alsan bol shiitguuleh l bolno sh dee
      202.179.23.102
      Мэдэгдсэн Хариулах
  • hujaagiin horongo oruulalt gej yu baihud 2015-01-16 03:47:42
    одоо хужаа нар монголд үг хэлхийг заадаг болчоо юу монгол жанчхүүгийн даваанаас нааш хужаа шаахайн мөр бүү гарга гэсэн гэрээслээл хүртэл байдгын шүү. эх орондоо...
    202.126.91.176
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-16 03:27:01
    хятадаас орж ирж байгаа хүнс болон барааг хар да. энэ эх орны тусгаар тогтнолд заналхийж байгаа далд явуулга гэж би ойлгодог. Тийм сайн хөрш юм бол монгол руу о...
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • muugi 2015-01-16 02:45:54
    Hun alna gedeg chini yu gesen ug we aluurchin dalmad nuhduudig yug ni umeereh we
    112.72.13.56
    Мэдэгдсэн Хариулах
  • police 2015-01-16 02:39:38
    ymap saixan yum bichsen bna be bayplalaa tand bagaxangaichuud
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах