Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

        Хэлэлцүүлгийн хүрээнд Төсвийн байнгын хорооны дэмжлэг аваагүй саналын томъёоллоор санал хураалт явуулж энэ үеэр эдгээр санал гаргах болсон үндэслэл, саналууд олонхын дэмжлэг аваагүйн учир шалтгааныг тус тус тайлбарлав.

     Байнгын хорооны дэмжлэг аваагүй 18 саналаас 6 саналыг санал гаргасан гишүүд нь татан авч, харин “Эх үүсвэр нь тодорхойгүй, ажил нь эхлээд орхигдсон барилгуудыг санхүүжүүлэх төсвөөс гадуурх гарцыг хайх”, “ Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.8-д туссан “Нийгмийн даатгалын тасгийн барилга” гэснийг “Нийгмийн даатгалын үйлчилгээний барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ гэж өөрчлөх” санал болон найруулгын шинжтэй бусад саналууд олонхын дэмжлэг авч улмаар төсөлд нэмж буюу найруулж тусгахаар болов.

          Хэлэлцүүлгийн үеэр хууль зөрчихгүйгээр, өрийн хязгаарт орохгүйгээр дутуу баригдсан барилгын гүйцэтгэлийг санхүүжүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголд тусгах талаар Засгийн газарт чиглэл өгөх, нэмэлт эх үүсвэр олох, энэ хүнд байдлаас гарах гарцыг хайх шаардлага байгаад УИХ-ын гишүүд анхаарлаа хандлаа.

     Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.