О.Баасанхүү Өргөдлийн байнгын хороог даргалхаар боллоо
УИХ-ын нэгдсэн чуулганаар Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс зарим гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганбат "Би О.Баасанхүү гишүүнийг дэмжиж байна. Та христын шашин шүтдэг гэсэн. Монгол Улсад хэн ямар шашин шүтэх нь хамаагүй. Гэхдээ таны шүтдэг шашин номонд чинь өргөдөл гомдолд ингэж хандана гэх мэт ямар нэг зүйл байдаг уу. Мөн гишүүдэд хандаж хэлэхэд "оймсонд хавчуулагдаж орж ирсэн" гэдэг яриагаа болих хэрэгтэй. Онцгүй шүү. Та хуульч хүн хуулийн салбарт ажилладаг хүмүүсээ дэмжиж ажиллаарай" гэсэн юм.

Харин түүний асуултад УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Үндсэн хууль 1992 онд батлаад 25 жил болж байна. Үүгээр шашин шүтлэг нээлттэй болсон. Үндсэн хуулин дээрээ ч төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ гэж бичсэн байгаа. Тийм ч учраас төр, шашин хоёр заагтай байна. Ямар шашин шүтэх нь хувь хүний эрхийн асуудал. Мөн өргөдлийн байнгын хороо нь гомдол, өргөдөл гэсэн хоёр зүйлийг ярьдаг. Ихэнхи гомдол нь хуулийн салбартай холбоотой байдаг. Энэ бүгдийг анхаарч, хуулийнхантайгаа хамтарч ажиллана" гэсэн юм.

Эцэст нь байнгын хорооны саналаар О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 94.3 хувь нь дэмжсэн юм.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөв бичээч дээ 2015-01-17 23:08:58
    Даргалахаар
    112.72.13.5
    Мэдэгдсэн Хариулах
  • ayush 2015-01-17 16:53:28
    http://monthlyyouth.com/?ref=781336 Oroldood zuger l uz. Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 500 $аа авчихлаа. Та гэртээ ажил дээр...
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
    • зоч 2015-01-18 03:57:40
      Худлаа хуцаад явахаа боль за
      150.129.140.122
      Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-01-17 15:56:53
    http://monthlyyouth.com/?ref=781374
    103.229.120.52
    Мэдэгдсэн Хариулах
  • гүр 2015-01-17 13:24:42
    бурхан минь
    182.160.4.109
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-17 12:55:39
    amjilt husye
    122.201.31.83
    Мэдэгдсэн Хариулах