ДЭМБ онц байдал зарлажээ
ДЭМБ-аас өчигдөр “Полиомиелитоор өвчлөгсдийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд хил даван халдварлах тохиолдол ч их байна” хэмээн үзэж олон улсад түгшүүрийн дохио хангинуулаад буй нийтийн эрүүл ахуйд онц байдал зарлажээ. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар энэ жилийн нэгдүгээр сараас дөрөвдүгээр cap хүртэл Пакистанаас Афганистан, Сириэс Ирак, Камерунаас Гвиней рүү халдвар тархаж, одоогийн байдлаар 10 оронд энэ өвчин дэлгэрээд байгаа гэнэ. Тэр тусмаа урин дулаан болж буй энэ үед халдвар нэлээд тархаад байгаа нь ажиглагдсан учраас таван сараас хойш урин дулааны улиралд чиглэсэн олон улсын хамтарсан судалгааг хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэжээ.

Полиомиелитоор өвчлөгсдийн тoo өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд нийт 417 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн Сирид өнгөрсөн жилийн аравдугаар сард буюу барагцаагаар 15 жилийн дараа тус өвчний халдвар илэрсэн байна. Энэ жилийн байдлаар 74 хүн халдвар авсан байгаа бөгөөд тэдний 59 нь Пакистан, дөрөв нь Афганистан, үлдсэн найман оронд гурваас доошгүй хүн халдвар авсан гэсэн дүн гарчээ. ДЭМБ “Өнөөгийн энэ нөхцөл байдлыг энэ хэвээр нь орхих юм бол полиомиелитыг үндсээр нь устгах үйл явц бүтэлгүйтлээр төгсөх болно” хэмээн анхааруулж байгаа аж. Тиймээс олон улсад халдвар тархахаас сэргийлэхийн тулд халдварлал өндөртэй орнуудын иргэд болон тэдгээр улсад зорчигсдыг урьдчилан сэргийлэх тарилга заавал хийлгэхийг уриалжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.