Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль сайн уу, муу юу аль нь вэ хө
Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Уг хуулийн гол зорилго нь далд хөрөнгийг ил болгож, үнэнээ хэлж, буруугаа хүлээсэн нэгнийг өршөөх гэсэн утгатай хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл хувь хүн, аж ахуйн нэгж хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дураараа илчилсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа хэлтрүүлэх юм.

Энэ нь төрөөс иргэн болон аж ахуй нэгжид өршөөл үзүүлж, бизнес эрхлэгчдэд боломж олгож байгаа юм. Уг хууль хэрэгжих хугацаанд нууц хаасан хөрөнгө, орлого, ашгаа ил болгож, санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлээд авах хэрэгтэйг албаны хүмүүс сануулж байлаа.

Энэ хууль хэрвээ батлагдвал ам.долларын ханш унана гэж эрх баригчид тооцоолж буй. Гэвч уг хууль нь зөв, буруу гэх мэтгэлцээн нийгэмд газар авч байна.

Уг хуулийг  Засгийн газрын зүгээс УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу боловсруулсан хэмээж байгаа. Улмаар эдийн засаг унаж, татварынхны дарамтаас болж улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьсан нь үүдээ нээж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж тайлбарласан. Гэвч энэ бүх ухуулга сурталчилгааны цаана зарим улстөрчдийн өөрсдийн ухсан нүхэндээ унахгүйн тулд хийсэн арга заль гэх.

Харин зарим нь Монголын хэдэн авлигачид зориулж, зориудаар хууль санаачлан батлуулахаар оролдож эхэллээ гэсэн шүүмжлэл мөн газар авч байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн хуулийн төслүүд эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд илүү хамааралтай гэгдэж байгаа юм. Тухайлбал, хуулийн төслийн 4.1-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158,159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175,1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” хэмээн заажээ. Энэ бүхнийг зүйл заалт бүрээр нь нэг бүрчлэн нарийвчлан 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн гишгэсэн мөрөө баллуурдаж, дээлээ нөмрөхгүй байх бүхий л боломж нөхцөлийг тусгасан харагдана.

Мөн энэ хуулиар Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээд Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдахаар болж байгаа юм. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаарт заасан Худалдаа, үйлчилгээний журам зөрчих, 43-т заасан Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заагдсан байгаа юм. Гэвч энэхүү хууль цөөн хэдэн авлигач, оффшор данстангуудад зориулагдсан гэж хардахаасаа нийт эдийн засагт ямар ач холбогдолтойг бас хараач ээ гэдгийг эрх баригчид хэлсээр байгаа юм.

Аж ахуйн нэгжүүд санхүүгийн бодит мэдээллээ татвараас нуух нь бий. Үүнээс гарах арга нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль юм. Энэ хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засаг, орлогыг ил болгох ач холбогдолтой гэх сайн талыг ч хэлдэг.

Ямартай ч сайн муу хоёр талтай хэлэгдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр болж байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганчимэг 2015-01-19 08:16:33
    Дээрхи хууль нь манай улс оронд сайн нөлөөтэй гэж бодож байна,Тиймээс батлагдаасай гэж хүсч байна,
    103.229.120.133
    Мэдэгдсэн Хариулах
  • О.Нямсүрэн 2015-01-19 06:31:01
    Төсөв хэмнэх боломж байна.Тахарын алба гэж аймагт 30 гаруй хүн ажилгүй хүнд байна, түүнийг цагдаа 1,2 хүнээр хийлгэж байсан,өндөр хөгжилтэй орныг дагах хэрэг ба...
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Уга 2015-01-19 03:44:48
    Хөрөнгө оруулалт олдохгүй маш хэцүү байна энэ хууль гарчихвал ажил маань урагшилж магадгүй байна
    43.242.243.148
    Мэдэгдсэн Хариулах