Шинэхэн сайд батлан хамгаалах салбарын ажилтай танилцлаа
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ойрын өдрүүдэд батлан хамгаалах салбарынхаа ажил байдалтай биечлэн танилцаад тун завгүй явах болжээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ч ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон юм.

Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба,  Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат,  ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажилласан.  

Тэдний эхний ажилласан анги Зэвсэгт хүчний 350 дугаар анги. Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор энэ ангийг байгуулаад удаагүй ч бүтээн байгуулалтын ажлууд багагүй хэмжээнд хийгджээ. Цаашид ч хийх шаардлагатай ажлууд олон байгааг ангийн захирагч салбарын сайддаа уламжилна лээ. Тухайлбал, Спорт заал, Соёлын төв барьж өгөх шаардлага байгаа гэсэн. Гэхдээ хамгийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууц. Албан хаагчдын олонх нь нийслэлд амьдардаг учраас өглөө, оройд ангиас гаргаж өгсөн ганц автобусандаа багтдаггүйг тэд нэмж хэлсэн юм.

Харин Ц.Цолмон сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 337, 014, пуужингийн хороо. 337 дугаар ангийнхны хувьд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилладаг хамт олон гэдэг нь илт байв. Тухайлбал, Соёлын төв, Спорт заалаа албан хаагч өөрсдийн хандиваар тохижуулан "босгожээ". Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсөвт дараа болохыг урьтал болгоогүй ч хойшдоо албан хаагчдын соёл, спорт хүмүүжлийн ажлуудад чухал үүрэгтэй дээрх байгууламжийг барих шаардлага батлан хамгаалах салбарт байгаа юм. Мэдээж энэ 337  бол нисэхийн анги  гэдэг утгаараа Монголыг дайран өнгөрч байгаа нислэг бүрийг хяналтандаа байлгадаг ажээ.

Харин 014 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнгийн танилцуулснаар энэ ангид Соёлын төв, Гал тогооны дээврийг шинэчлэх шаардлага байгаа ч мөн уламжилна лээ. Пуужингийн хорооны хувьд дээрх ангиудтай харьцуулахад барилга байгууламж нь шинэ учраас бэрхшээл гэж учирлах асуудал төдийлөн байсангүй. Мэдээж энэ дөрвөн ангийн албан хаагчдын унаа хөсөг, орон сууцаас гадна тулгарах асуудал нь хувцасны хангалт дутуу байгаа тухай яриа юм.
Г.Сүрэн
olloo.mn
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-19 01:44:06
    Энэ сайд гэдэг албан тушаал зарим нэг мэргэжилийн тэр тусам батлан хамгаалах салбар огт хэрэггүй санагдахын тэртээ тэргүй ерөнхий командлагч нь ерөнхийлөгч нь
    103.26.195.244
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-19 01:40:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Сахал 2015-01-19 01:28:17
    Энэ сахалтай зөнөсөн өвгөнийг хөөж явуулахгүй бол өөдлөхгүй ээ.
    202.131.233.187
    Мэдэгдсэн Хариулах