Ах нь туслах дvрийн мастераас гадна аав мэргэжилтэй хvн
Хvмvvс намайг Балданпvрэв гэхээсээ илvvтэй “Гэдгэр Содном, нөгөө өмдөндөө шээдэг нөхөр” гэж дууддаг байлаа. Сvvлийн vед “Өдөр өдрийн нар” киноны Лувсан өвгөн гэж дуудах болж хэмээн инээд алдаж, сонсоод баймаар сайхан яриагаараа бусдыг татах энэ эрхмийг “Анхны алхам” киноны тракторчин залуу, “Хатанбаатар Магсаржав” киноны Гэдгэр Содномын дvрээр нь ард тvмэн илvv таних билээ.
 
Мөн 70 гарсан насандаа Герман нисч тэндээсээ Эквадор улсад очиж Холливудын кинонд тоглосон гээд яриад байвал дуусахгvй намтар, тvvхтэй нэгэн. Сvvлийн vед дэлгэцийн жинхэнэ од болон гялалзаж байгаа туслах дvрийн мастер маань 70 хол гарсан настай гэхэд царай зvс сайхантай ид хийж бvтээдэг торгон ирэн дээрээ явна.
 
Учир нь, өнгөрсөн жил олон кинонд дvр бvтээж, vзэгчидтэй уран бvтээлээрээ дахин уулзсан. Ингээд Самбаагийн Балданпvрэв жvжигчинг уншигчидтайгаа уулзуулж, тvvний сэтгэлээр хөглөгдсөн яриаг хvргэж байна.
 
 -Та сайхан өвөлжиж байна уу?
 
-Тарган тавтай сайхан өвөлжиж байна аа. Өвгөн ах нь зvгээр суухгvй, уран бvтээлийн оргил өөд тэмvvлж, зvтгэж явна.
 
 -Уран бvтээлийн ургац арвинтай байгааг тань мэднэ. Сvvлийн vед бvтээсэн дvрvvдээр тань дэлгэцнээ уулзах юм?
 
 -За баярлалаа дvv минь.Уран бvтээлийн ургац арвинтай. Тэр дундаа өнгөрсөн жил онцгой, уран бvтээлийн олз омог дvvрэн байлаа. Уржнан жилийн намраас хавар болтол завгvй л байсан. Зун ч ялгаагvй ажил ихтэй байсан. Өнөөдөр ч гэсэн завгvй л гvйж явна. Би урлагтай амьдралаа холбоод дөчин хэдэн жил болжээ. Нэг ёсондоо кино урлагт 40 гаруй жил зvтгэсэн байна.
 
Энэ дашрамд нэг юм яримаар байна. Vнэн учраас юунаас нь ичих вэ. Би урлагийн сургуульд сурч, жvжигчний мэргэжил эзэмшээгvй. Яах вэ, ерөнхий боловсролын сургууль бол дvvргэсэн. Гэхдээ урлагийн талаар А-аас Я-г хvртэл нь залгуулаагvй гэсэн vг.
 
Харин урлагийн алтан vеийнхэнтэйгээ ажиллаж явсандаа л жvжигчин гэдэг мэргэжил олж авсан. СУИС, болоод хувийн, хувьсгалын янз бvрийн сургуульд багшилж, лекц уншиж явлаа. Дээд сургууль төгсөөгvй байж шvv дээ. Оюутнууддаа Оюун, Гэндэн багш, зохиолч Намдаг, Ванганы талаар их ярьж өгдөг. Удвал, Явуухулан гээд мундагчуулаасаа жаахан юм сурч, хажууд нь шарлаж явсны хувьд урлагийн зам маань өдий зэрэг гэрэлтэй байгаа хэрэг.
 
-“Өдөр өдрийн нар”, “Учиртай гурав” гээд нэлээд хэдэн киноноос таны дvрийг дахин харсан vзэгчид баярлаж байгаа нь дамжиггvй?
 
-“Өдөр өдрийн нар” кино 60 ангитай хийгдсэн л дээ. Тэр киноны гол дvрийн Сvрэнгийн аав Лувсанд тоглосон. Манайд эмнэлгийн тухай бvтсэн кино гэвэл “Сэрэлт” л байлаа. “Сэрэлт” киноны аавд алдарт жvжигчин Ц.Цэгмид тоглосон. Тэгээд энэ дvрээ Ц.Цэгмид багштайгаа харьцуулан vзээд, дээд талд нь гарч тоглоно гэдэг бол утгагvй мөрөөдөл.
 
Гэхдээ vзэгчдийнхээ сэтгэлд хvрсэн дvр бvтээхийн тулд нэлээд хичээж тоглосон. Гомбын Золжаргал найруулсныг vзэгчид анзаарсан байх. “Өдөр өдрийн нар” кинонд тоглож байхад залуучуудаас суралцах зvйл их байсан. Бид ахмад vеэсээ суралцдаг байсан бол өнөөдөр шавь нараасаа сурч байгаа нь бас л сайхан хэрэг. Залуус маань юмыг хийж чаддаг болсны илрэл. “ Яах вэ, “Өдөр өдрийн нар” киног vзэгчид vзээд гайгvй, дажгvй болжээ гэж дvгнэсэн.
 
-Та бас “Нар сарны зааг” уран сайхны кинонд тоглосон байсан. Тvvхэн кино гэдэг утгаараа дvрээ гаргахад ямар нэгэн хvндрэл учирч байсан уу?
 
-Бат-Өлзий гэдэг шавь маань “Нар сарны зааг” нэртэй тvvхэн кинонд тоглооч гэж урьсан. Энэ кинонд жижиг дvр бvтээсэн ч шаггvй байлаа. Гэхдээ энэ киног хувьдаа нэлээн тоож байгаа шvv. Би сvvлийн vеийн олон кино vзсэн. Тэгэхэд vvн шиг сайн кино байсангvй гээд хэлчихвэл буруудахгvй байх. Өнгөрсөн хоёр жилд олон кино дэлгэцнээ гарсан.
 
Харин миний оролцон тоглосон “Нар сарны зааг” кино тvvхэн бодит дvрийг уран сайхны аргаар хийсэн гэдгээрээ онцлог байсан. Хөгжмийг нь ярих юмгvй сайн бичсэн байна билээ. Vг нь зvрхийг зvсэх шиг болсон. Төрийн хошой шагналт, Ардын жvжигчин Н.Жанцанноров хөгжмийг нь туурвисан юм шvv дээ. Жаахан тулгамдахаар хvмvvсийн нэр орж ирэхгvй байна. Гавьяат Сvххуягаас эхлээд олон жvжигчин тоглосон.
 
Хэсэгхэн гараад өнгөрөх хvмvvсийг ч дvр болгон харуулсан нь vнэхээр гайхалтай.
 
 -Таны ярианаас тийм кинонд тоглолоо гэхээс ийм дvр бvтээлээ гэж ярихгvй байгааг тань анзаарлаа. Харин ч хийсэн уран бvтээлээрээ онгирох хэрэгтэй юм биш vv?
 
 -Онгирно гэдэг мунхагийн шинж. Гэхдээ хийж чадаж байвал хийгээд л бай. Өөрийгөө даруухан байлгаснаар улам л гялалздаг юм. Би дvрд тоглосон гэж хэлэх дургvй. Балданпvрэвийн дvрд тогложээ гэж ярьдагч, тэр хvнийг дуйрайгаад байгаа хэрэг биш шvv дээ. Тухайн дvрийг уран бvтээл болгодог учраас бvтээсэн гэж ярих нь зvйтэй.
 
-Хоёулаа киноны талаар нэлээд ярилаа. Ярианыхаа сэвдийг өөрчилмөөр санагдлаа. Та төрөөс гавьяа шагнал горьддог уу. Яагаад энэ асуултыг тавьсан гэхээр хvртэх ёстой шагнал нь тухайн уран бvтээлчид оройтож очих явдал байдаг л даа?
 
-Миний дотны найз, Авирмэд гэж хvн байсан. Залуучуудын театрт байхад нь олон мундаг дvрээр нь тvvнийг хvмvvс мэддэг болсон доо. Тvvний гэргий нь гавьяат жvжигчин Цэнд-Аюуш. Гавьяат жvжигчин Цэнд-Аюуш гэж ярихаар хvмvvс таньдаггvй. Ягаан Гажид гэхээр мэднэ. Тэгэхээр энэ хvний талаар яагаад ярьж байна гэхээр Ягаан Гажидыг ямар нэгэн киноны дvр гэж vздэггvй. Ягаан Гажид хэмээн Монгол хvн бvр хvлээж авдаг. Тэрбээр ихээхэн оройтож буюу 2009 онд гавьяат авсан л даа. Уг нь ард тvмэн аль эрт өгсөн байсан. Тэгээд гавьяат болоход нь багтраа тайлагдаж байлаа.
 
Цэнд-Аюуш гавьяат болжээ гэхэд ард тvмний самсаа шархирсан. Тухайн vед би гавьяатын тэмдэг аваад зvvчихсэн юм шиг сайхан санагдаж байлаа. Цэнд-Аюушийнхаа хvндэтгэлийн арга хэмжээнд очихдоо сэтгэлийн мялаалга болгож, Ягаан Гажидын зургийг киноноос буулгаж, иргэний vнэмлэх хийлгvvлж өгсөн. “Ягаан Гажид Монголын иргэн шvv” гэж бэлгэлж байлаа. Тэрийг хийлгэх гэж бөөн асуудал болж байлаа. Цэнд-Аюушид одоо хадгалаатай байдаг байх.
 
 -Та миний гол асуултыг мартчих шиг боллоо?
 
 -За байз. Дөрвөн жилийн өмнө байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Материалаа өг” гэлээ. Би чинь харьяалагдах байгууллагагvй учир юун материал вэ гэтэл “Та хурдан материалаа бvрдvvлээд өгөөрэй, дээрээс шаардаад байна” гэхгvй юу. Тэгэхээр нь Солонгоо дарга дээр очтол миний материалыг дор нь бэлдээд өгсөн.
 
Тэгээд театрын 80 жилийн ойн өмнөхөн, Тусгаар тогтнолын өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг минь мялаалж, гэнэтийн юм болсон доо. Уг нь, гавьяа цол өгдөг бол нэлээд хэдэн жилийн өмнө хvртээх байсан байх. Яагаад гэвэл, Балданпvрэв гэдэг хvн хэргийн эзэн хэнгэргийн дохиур шvv дээ. Зураач, жvжигчин, найруулагч, хослол зургийн оператор, жолооч, мужаан, алт мөнгөний дархан гээд хийгээгvй юм байхгvй. Тэгээд нэг газар тогтвор суурьшилтай байдаггvй болохоор өгдөггvй байсан хэрэг л дээ. Харин яагаад ч юм энэ шагналыг гэнэт л олгосон. Би чинь хөдөлмөрийн хоёр дэвтэр дуусгасан хvн шvv дээ. Монголын дэлгэцийн урлагийн тvvхэнд юм vлдээж чадсан учир энэ одонгоор шагнасан юм болов уу гэж бодсон.
 
-Ингэхэд та Хол­­ливудын кинонд тоглосон бараг л анхны Монгол жvжигчин байх шvv. Таны араас Амарсайхан гээд Монгол жvжигчдийн цуваа Холливудын зvг хөвөрч эхлээд байгаа?
 
 -Тэр сайхан тохиолдлыг одоо эргэж ярина гэвэл сонины зай талбай хvрэхгvй байх. Анх зохиолоо ч гvйцэт сайн судалж амжилгvй л явж байлаа. Анх хэдэн сарын өмнө пробонд орж байлаа. Хөгжилтэй орны, ухаандаа Холливудын кинонд тоглохоор явна гэхээс өвгөн миний хоёр хөл бараг л газар хvрэхгvй дэгдэж байснаа санаж байна. Анх Германд очиход Ариунсайхан гэж хvv хvлээн авч vнэхээр сайхан vйлчилсэн.
 
Тэр хvvгийн удам угсааг нь судлаад vзэхэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Лувсаншарав агсны зээ байсан. Германд сургууль төгсөөд, урилгаар урлагийн сургуульд багшилдаг, доктор профессороо хамгаалсан, соёлтой харилцаатай ёстой сайхан хvv байна лээ. Анх Монголоос Гvрээ, хvvхэлдэйн Пэрэнлэй, найруулагч Нагнайдорж гээд бид хэд пробонд орж байсан юм. Тэгээд нэг хэсэг бvр сураг алдарсан юм. Тэгэхээр нь тэнцээгvй юм байгаа биз гэж бодож байтал хоёр оны зааг дээр Германаас захидал ирж, “Самбуу овогтой Балданпvрэв таныг Германд урьж байна” гэсэн урилга ирж билээ. Мөн ч их баярлаж байсан даа.
 
 -Тэгээд л Герман нис­чихсэн vv?
 
-Өө урлагийн бид чинь сэтгэлээрээ л баян, бусдаар тааруухан амьдралтай болохоор олон бэрхшээл тулгарч эхэлсэн. Ах нь тэтгэвэр гэж 100 хэдэн мянган төгрөг авдаг байсан. Ийм мөнгө авдаг хvн чинь яаж явах билээ. Урьсан хvнтэйгээ ярихад Германд очоод цаашаагаа Эквадор орно. Энд л ирчихвэл хувиасаа гаргасан зардлыг тань эргэн олгоно гэсэн. Харин хувийнхаа бэлтгэлийг маш сайн хангаарай гэсэн л дээ.
 
Ирэх очихын зардал нь дор хаяж гурван сая төгрөг, бас ч vгvй гадаадын оронд очиж байгаа хvн эх орноо сурталчилах гарын бэлгэ, хvнтэй танилцахад нэрийн хуудаснаас эхлээд хэрэгтэй болж байгаа юм. 100 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хvн чинь vvндээ хvчрэхгvй байлаа. Боловсролын яамаар орсон. Хариуцсан хvнтэй нь уулзахад сарын 25 өнгөрчихлөө, он гараад хоёрдугаар сараас нааш мөнгө олгогдохгvй гэсэн. Тэгээд ажиллаж байсан театр нь татан буугдаж, кино vйлдвэр нь хувийн эзэмшлийнх болохоор надад чинь хэн мөнгө өгөх юм.
 
Харин 10 хvvхдийн аав, ач зээгээ тэвэрсэн өвөө тулдаа л өр нэхлээ. Ренчин Бямбаяв багш гурван талх авч байсан юм билээ. “Яах нь вэ багш аа, наад олон талх чинь хатчихдаггvй юм уу” гэхэд “Vгvй ээ. Би нэгийг нь өрөндөө өгч, нэгийг нь өөрөө иддэг, vлдсэнийг нь зээлvvлдэг юм” гэж байсанчлан тvvн шиг би зээлvvлсэн юмтай хvн шvv дээ. Долоон охин, гурван банди өсгөсөн хvн чинь. Нэг айлаас тэдэн төгрөг, тэтгэвэрээ бvтэн жилээр зээлэхэд тэдэн цаас болно гэж байгаад зардлаа босгоод явж байлаа.
 
 -Пробонд ямар дvр бvтээлгэж байсан бэ?
 
 -Проб хийхэд хувилгаан, том зиндаа өндөртэй лам хvний дvр байсан. Уг нь, Халимаг жvжигчин тоглох байсан гэсэн. Тэгэхээр тэр хvнийг болиод би дvр бvтээх гэж байгааг бодоход пробонд орсон жvжигчдээс анхаарал татаж чадсан хэрэг. Ер нь, Холливудын кино гэж ойлгоод очсон нь зөв байсан.
 
Яагаад ингэж битvv, дулимагхан юм яриад байна гэхээр тэр талаар мэдээлэл vнэхээр бага байсан л даа. Проб хийхэд хувилгаан хvн байсан учраас лам хvн яаж алхдаг юм, хэрхэн завилж суух вэ, орхимжоо хаашаа ороох вэ гээд судлах хэрэгтэй байсан. Анх зохиолоо ссан мэдэхгvй байсан болохоор ийм дvр бvтээнэ гэж Монголынхоо ард тvмэнд ам гарч чадахгvй байсан. Ганц мэдэж баримжаалж байсан зvйл маань би болоод манай монголчууд маш их азтай юм гэж л залбирсаар нисч байлаа шvv дээ.
 
-Шинэ он гарсаар кинонд тоглох санал ирж байна уу?
 
-Одоогоор мэдэгдэж, сонсогдсон зvйл алга л байна. Би өөрөө Сvхбаатар аймгийн хvн. Жинхэнэ Дарьганга хийц гээд ярих юм бол манай аймаг алдартай. Гэхдээ сэтгэл эмзэглvvлсэн нэг зvйл байгаа нь Монголын дархад устаж байна. Их гvрний жанжлах бодлого гэж их аймаар юм байдаг. Урт цагааны дархан дээр ороод юм хийлгэе гэхээр Хятадын католог гаргаад ирнэ. Тэгээд алинаар нь цутгуулах вэ гэдэг. Эмээгийнхээ ээмэгний нэгийг нь хийлгvvлье гэхээр завгvй гээд байдаг.
 
Vнэн хэрэгтээ завгvй биш чадахгvй байгаа юм шvv дээ. Тэгэхээр хятадууд багаж, хэвийг нь өгч, нэг ёсондоо дархчуудыг устгаж байгаа юм. Монгол дархан өөрөө хэвээ хийж, цутгадаг. Би өөрөө дархан, энэ талаар багшилж байсан. Харин ярианыхаа төгсөлд нэг зvйлийг ярихад “Балданпvрэв ээ чи ямар мэргэжилтэй вэ“ гэж өөрөө асууж байлаа. Олон юм руу гvйчихсэн хvн чинь энэ асуултандаа хариулт өгч чадахгvй л яваад байлаа.
 
Харин 10 хvvхдийн аав, ач зээгээ тэвэрсэн өвөө болохоор аав мэргэжилтэй юм шиг байгаа юм. Ач зээ нар минь 30 хол гараад явчихлаа. Нэг айлыг гурваас дөрвөн хvvхэдтэй гэж vржvvлээд vзэхэд ийм байна. Одоо ах нь 70 нэлээн гарчихлаа. Тэгсэн ч уран бvтээл хийх цаг, хугацаа их байна гэж л боддог шvv. Өдөр бvрийг алтан шар нарыг харж хань ижил, vр, ачдаа харагдаад явж байх юм сан гэж их л бодох юм даа ах нь.Хvнд ер нь vvнээс эрхэм дээд шагнал, аз жаргал гэж юу байх вэ дээ.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zol 2015-01-29 04:34:57
    Anhnii ehner Tungalag ni 10 huuhed toruulchiheed amidraliin hund ued ni hayj denduu yduu amidruulsan baih shuu.Odoo suusan ehner ni uneheer sain hun baina.
    122.201.22.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2015-01-19 05:18:26
    Гэдгэр одном өмдөндөө нойтогнож байгаа нь одоо ч нүдэнд харагдсаар
    150.129.140.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-19 04:31:08
    Үнэхээр хийсэн юмтай, авъяастай жүжигчин хүн дээ. Хүний хөдөлмөрийг цагт нь үнэлж байх хэрэгтэй. Даруухан хүмүүс л ийм байгаа юм.
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-19 03:35:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах