"Халиуны зулзага"
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат сүүлийн үед ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг болжээ.
 
Хамтарсан Засгийн газрын хамгийн хүндийг үүрч байгаа түүнийг УИХ-ын гишүүд хүний, өөрийн нам гэхгүй чичилж сууна. Ядаж байхад улсын өрийн хэмжээ бараг л өдрөөр бус цагаар нэмэгдэж хэлэгдээд байгаа нь олон гишүүний бухимдлыг хүргээд байгаа. Тиймээс саяхан Сангийн сайд болсон Ж.Эрдэнэбатад уураа гаргаж, түүнийг хэмлэх болсон аж. УИХ-ын байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан бүрт нүүрийг нь улалзуулж, бухимдлыг нь барж байгаад эрхэм сайд тийм ч таатай хандахгүй байгаа бөгөөд зарим гишүүний асуултад хариулахдаа эдийн засгийн мэдлэгийг нь шалгаж байна уу гэлтэй хариулт хэлдэг болжээ.
 
Тиймдээ ч түүний хувьд "Бодит байдлыг тайлбарлаад байхад яагаад ойлгохгүй байгаа юм бэ’’ гэдэг үг бараг л тренд болж байх шиг. Гэхдээ “идүүлсэн бут ургана” гэдэг шиг Сангийн сайдыг хэдий чичилж, улалзуулж байгаа ч мань хүнийг цаагуураа бол “намчирхаад сүйд болоод байдаггүй, улсын төлөө, хийж буй ажлынхаа төлөө сэтгэл гаргаж чадах хүн байна” хэмээн ам сайтай байна лээ шүү.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зоч 2015-01-19 05:30:25
    ер нь бол түвшин аятайхан хүн байна лээ. Ямар ч байсан АН дотроос хүн олдоогүй л юм байна
    150.129.140.122
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-19 03:34:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах