Бөхийн засуул муу ажиллаж байна
Монгол түмний баяр цэнгэлийн манлай бол үндэсний бөх гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Үндэсний бөхийн үнэнч шударга, хурц дайчин барилдаан, бие биенээ хүндлэн дээдлэх ёс нь гайхалтай учраас бид бөхчүүдээ дээдэлж, суудлаасаа өндөлзөн байж үздэг. Харамсалтай нь олныг татах энэ байдал алдагдаж байгааг бөх сонирхогчид болон энэ спортын хүрээнийхэн нуулгүй хэлдэг.

Тэр дундаа бөхийн засуул нар ажлаа тун муу хийж байна. Ингэж хэлэх шалтгаан нь сүүлийн хэд хэдэн барилдаан маргаантай болж, бөхчүүд тахимаа өгөхгүй байгаа явдал. Уг нь бол засуул хийж байгаа хүн өрсөлдөгч хоёрын шүүгч шүү дээ. Гэтэл засуулууд барилдаж буй бөхөө засахын оронд өөр тийшээ харчихсан зогсож байх юм.

Ингээд барилдаан маргаантай болохоор хөлийн цэц рүүгээ үнэнийг дэнслүүлэхээр гүйлдэнэ. Яг үнэндээ эл байдалд үзэгч олон таатай ханддаггүй. Хатуухан хэлэхэд бөхийн засуул малгай барьсан манаач шиг л харагддаг.

Уг нь дээр үед бөхийн засуул гэдэг засч буй бөхийнхөө гол зөвлөгч, үнэнч шүүгч нь байлаа. Гэтэл засуулын ийм унхиагүй байдлаас болоод улсын цолонд ойрхон яваа шилдэг залуу бөхчүүд дахиад бүтэн жил хүлээх харамсмаар зүйл гарч байсан жишээ бий. Тэгэхээр бөхийн засуул ажлаа сайн хийх хэрэгтэй байна.

Нийслэл таймс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол бөхөө дээдэлж явдаг жирийн иргэн 2014-05-23 11:15:28
    Энэ засуулуудын асуудал нь, Нямдорж мэтийн хорчингуудын хийх ёстой үүрэгт ажил нь мөнөөс мөн. Ядаж монгол бөхийн барилдаан дээрээ цэвэр шударга хйигүй байцгааяа л даа.Монгол бөх,бөхийн мэх ухааныг ЮНЕСКО-д баталгаажуулах л ёстой манай үндэсний өвт баялаг
  • byambaa 2014-05-23 10:56:52
    unen shuu