Нийслэлээс сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын  үйлдвэрлэлээр  хангах  зорилтын хүрээнд 2014 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх  дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулсан юм. Харин 2015 онд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан  ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах  сургалт, зөвлөмж, үзүүлэх ажлыг зохион байгуулж, цэвэр аюулгүй хүнсний ногоо, эцсийн бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Түүнчлэн Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг Австри Монголын хамтын нийгэмлэгтэй хамтран энэ оноос эхлэн 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-19 04:30:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах