Шүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил 2017 оноос эхлэх төлөвтэй байна
Манай улс гол нуурууд дээрээ түшиглэн усан цахилгаан станц барих бодлого баримталдаг. Энэ хүрээнд Сэлэнгэ  мөрөнг түшиглэн Шүрэнгийн усан цахилгаан станц барихаар нэлээд хэдэн жил ярьж байгаа ч бодит ажил болоогүй байгаа юм.

Энэ ажил  ОХУ-ын хоригоос болж ийнхүү олон жил сунжирсан. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын 50 хувийг эзэлдэг учраас асуудал үүсдэг. Харин энэ талаар албаныхан ингэж ярьж байна  “Сүүлийн үеийн судалгаагаар Байгаль нуурын түвшин алдагдсан гэсэн байгаа. Энэ нь Сэлэнгэ мөрнөөс хамаараагүй бөгөөд олон жилийн дунджийнхаа хэмжээнд байгаа. Харин хилээс цааш ган гачгийн байдал үүссэн. Өөр бусад шалтгаан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Тэгвэл тус станцын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой болжээ. Тодруулбал өнгөрсөн жил ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар хийхэд Дэлхийн банкнаас ажлаа цааш үргэлжлүүлж болно хэмээн зөвшөөрчээ. Иймээс энэ хавар ТЭЗҮ болоод байгаль орчинд нөлөөлөх судалгааны ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.Ийнхүү судалгааны ажлаа хийж дуусвал усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна. Мэдээж хэрэг бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Урьдчилсан байдлаар 700-800 сая ам.долларын хэрэгцээ байгаа аж.  Энэ хөрөнгийг олон эх үүсвэрээс босгож чадах юм бол Шүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлыг 2017 оноос  эхлүүлэхээр төлөвлөжээ.

Мэдээж хэрэг усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэдий хэр хэмжээнд  зардлаа нөхөж, хэр их хэмжээний ашиг өгөх нь олон хүний анхаарлыг татаж буй. Тэгвэл энэ талаар албаныхан дараах  тайлбарыг өглөө. “Нэг киловатт цагийг нь 0.37 цент гэж үзвэл 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн анхнаасаа экспортод гаргах зориулалттай биш юм. Манай улсын төвийн эрчим хүчний механизм өөрөө их асуудалтай. Оройн ачааллын цагаар эрчим хүчний чадал хүрэлцдэггүй учраас ОХУ-аас эрчим хүч авдаг. Тэгэхээр энэ ачааллын хэлбэлзлийг богино хугацаанд тогтворжуулж, найдвартай байдлыг хангах. Мөн станцын үйл ажиллагаа ОХУ-аас авч байгаа эрчим хүчний импортыг  багасгаж дотоодын эрчим хүчний хэрэгцээнд зориулагдана” гэлээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-01-21 13:55:22
    Шүрэн гэдэг нь Сэлэнгэ мөрний хаагуур нь байдаг газар юм болдоо.
    103.26.192.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Huu 2015-01-19 13:28:48
    Teneg sdaknuud taagaad eserguurseed bdiin bol oo, ooesdoo hataj uheh gej geden zagas yariad soliorood bdiin
    80.83.237.30
    Мэдэгдсэн Хариулах
  • eerr 2015-01-19 08:03:02
    ene demii , zugeer Coal-Nuursee ashglad uchnun stants barij boln tsaashlad Atomin stants ch boln yagad Usan stants gej?
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2015-01-19 05:46:35
    ОРосууд зөвшөөрөхгүй дээ. Эгийн голоос болж Зориг алуулсан юмдаг. Одоо хэн нь яах бол
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Ýõ 2015-01-19 05:06:16
    Ñàéõàí ìýäýý áàéíà. Îëîí æèë ÿðèãäëàà. Óñíû õ¿÷èéã àøèãëàëã¿é ÿàõ âý. Áîëîìæ íü áàéõàä... ...
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-19 04:29:43
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах
  • mglchuud  2015-01-19 04:06:51
    manaid baituguai delhiid usan tsahilgaan stants ni nuhun sergeegddeggui erchm huch gej yawdag, manai MERGEJILTNUUD Yaagaad usan tsaxilgaan stants barih ged bn
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
    • unshigch 2015-01-19 13:00:11
      NOHON sergeegddeg erchim huch ! muu tal ni zovhon usnii ursgaliig udaashruulj, oron nutgiin ekosystemd hor urshigtai ternees bish delhii dayar orgon tarhsan !!!...
      212.156.94.118
      Мэдэгдсэн Хариулах